Хятадад “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтуудыг сулруулж байна

Aдмин / Гадаад мэдээ

Хятадад “COVID-19” халдварын тархалттай тэмцэх хатуу хязгаарлалтуудыг сулруулж, эрх баригчид коронавирусний шинэ хувилбарууд цаг хугацааны явцад суларч байгааг хэлж байна. Гэвч “ковидыг тэглэх” бодлогыг хэзээнээс хэрэгжүүлэхээ зогсоох талаар мэдэгдэл хийгээгүй байна. Даваа гаргаас Бээжин тэргүүтэй 17 хотын нийтийн тээврийн зорчигчид сүүлийн 48 цагийн хугацаанд өгсөн шинжилгээний хариугүйгээр автобус, метрогоор үйлчлүүлэх боломжтой болжээ. Тэд ийм журмыг сүүлийн хэдэн сарын турш мөрдөж байсан юм. Мөн Гуанжоу зэрэг аж үйлдвэрийн төвүүдэд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сэргэж, хөл хөдөлгөөнд тогтоосон ихэнх хязгаарлалтыг цуцалжээ. Харин халдвар илэрсэн хорооллуудад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн мөрдөж байна.

Мөн Хятадын Засгийн газар “дэлхийн худалдаа, үйлдвэрлэлд саатал тасалдал учрахад нөлөөлж буй “ковидыг тэглэх” бодлогыг хэрэгжүүлэхээ зогсоох нөхцөлд тооцоогдож буй” 70, 80 гаруй насны олон сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөнийхөө талаар өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм.

Энэ нь бодлогыг түргэн хугацаанд цуцалж магадгүй гэх найдварыг төрүүлсэн байна. Гэвч эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, эдийн засагчид 2023 оны дунд үе, цаашлаад 2024 онд вакцинжуулалтын түвшин хангалттай өндөр хэмжээнд хүрч, эмнэлгүүдийн бэлэн байдал хангагдана гэдгийг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.83.156] 2022-12-06 23:39:00

MONGOL.ULCIN.XOROGDOX.BAIRNAAC.GARJ.BEEJIN.XOTOD..KORONO.ZARALCAN.16.DUGAAR.CURGUULIG.1983.OND.8.A.8.B.8.B.8.G.8.D.8.E.TOGCCON.XUJAA.XYMYYC.XUULIN.ETGEEDYYDIG.BARIJ.XORIOND.XIN.ZAAZLAN.XORIXIG.XATUU.ANXAARUULJ.BAINA.UJIR.N.ZEMZGER.XOTIG.N.BOXIRDUULAX.IX.MUUXAI.BODLOGO.CYYLIN.20.JIL.XIJ..BAICAN.ALUURJID.XULGAAJUUD..BAIGAAG.XATUU.ANXAARAX.XEREGTEI.GAZAR.DOOR.ON.UDAAN.JIL.XYN.ALJ.KINO.XIDEG.XJLGAAJ.ALUURJIDIG.XUJAA.GEJ.NERELJ.BAIDAG.BAINA.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.