БНАСАУ дахин их буугаар галлажээ
БНАСАУ мягмар гарагт БНСУ-ын цэргийн сургуулилалтын хариуд зүүн эргээсээ тэнгис рүү хоёр дахь өдрөө дараалан их буугаар олон удаа гал нээжээ. БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, БНАСАУ 22:00 цагийн орчимд зүүн эргийн орчмоосоо их буугаар 90 орчим удаа гал нээсэн нь 2018 онд хурцадмал байдлыг намжаахаар байгуулсан зааглах бүсийн хойд хэсэгт туссан байна. БНСУ хилийн ойролцоох бүс нутагт их бууны сургуулилалт хийсэнтэй холбогдуулан БНАСАУ-ын Ардын армийн жанжин штаб тэнгис рүү их буугаар галлах чиглэл өгсөн талаар мэдээлсний дараахан ийнхүү галлажээ. Даваа гарагт БНАСАУ мөн зааглах бүсийн ойролцоох тэнгис рүү их буугаар 130 орчим удаа гал нээгээд, БНСУ-ыг фронтын бүсэд хурцадмал байдлыг даамжруулж байна гэж буруутгасан байна.
Сэтгэгдэл