БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабад айлчилна

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Саудын Арабад албан ёсны айлчлал хийнэ гэж тус улсын төрийн мэдлийн “SPA” агентлаг мэдээлжээ. Хятадын дарга Саудын Арабын хаан Салман бен Абдель Азиз Аль Саудын урилгаар айлчилж байгааг тус агентлаг онцолсон байна. Айлчлалын үеэр Саудын Араб-Хятадын дээд хэмжээний уулзалт болж, хоёр улсын төрийн тэргүүн нар даргална.

Ши Жиньпиний Эр-Риядад хийх айлчлалын үеэр 29 тэрбум гаруй ам.долларын 20 гаруй урьдчилсан гэрээнд гарын үсэг зурна гэж мягмар гарагт Саудын Арабын "Okaz" сонин мэдээлсэн байна. Үүнээс гадна, хоёр улсын стратегийн түншлэлийн тухай баримт бичиг болон урт хугацааны хөтөлбөрүүдийг уялдуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурна. Тодруулбал, Саудын Арабын “Алсын хараа-2030” хөтөлбөр, Хятадын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулах аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.