Украины эрчим хүчний дэд бүтцүүд дахин Оросын пуужингийн дайралтад өртөв
Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсон оросын пуужингийн довтолгоо даваа гарагаас ахин сэргэсэн байна. Украины тал ийм цохилт болоход хэд хоногийн өмнөөс бэлтгэл хангажээ. Улмаар Оросын талаас Украины нутаг дээгүүр 70 гаруй пуужин харвасны 60 гаруйг Украины агаараас хамгаалах системүүд амдан устгасан байна. Харин Москва пуужингууд нь онилсон 17 байнд бүгдэд нь туссан гэж мэдээлжээ. Үүнээс хэдэн цагийн өмнө Саратов болон Рязань мужууд дахь Оросын агаарын цэргийн хүчний хоёр бааз нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, Оросын БХЯ эдгээр халдлагад Украины хүчнийг буруутгасан байна.
Даваа гарагийн оросын пуужингийн цохилтын дараа эрчим хүчний системээ тогтвортой ажиллагаанд оруулах үүднээс Украин даяар ослын хязгаарлалтын горимд шилжсэнийг Ерөнхийлөгч Зеленский мэдэгдсэн байна. Тэрээр олон бүс нутаг өртсөн энэ цохилтын улмаас Киев мужийн талаас илүү хувь нь хэд хоног гэрэл цахилгаангүй байхыг мэдээлжээ. Украинд цас орсон, ихэнх нутгаар хасах градустай хонож байгаа дээрээс гэрэл цахилгаан, усан хангамж тасарсан нь цөөнгүй хүн осгож амиа алдах вий гэдэг болгоомжлол газар авахад нөлөөлж байна.
Өнгөрсөн 2 сар гарны турш дахь оросын пуужингийн дайралтад Украины эрчим хүчний дэд бүтцийн 40 хувь сүйдсэн гэдэг мэдээллийг НҮБ Украины албаныхнаас иш татан мэдээлдэг. Өнгөрсөн 10-р сард Крымийн гүүрэн дээр болсон дэлбэрэлтийн хариуд оросын талаас Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсон өргөн хүрээтэй пуужингийн довтолгооны 8 дахь нь өчигдрийнх болжээ.
Энэ зуур Кремль Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг Крымийг Оростой холбодог уг гүүрээр машинтай зорчиж байгаа дүрс бичлэгийг нийтлүүлсэн. Тэрчлэн өчигдрийн оросын пуужингийн дайралтад Ираны үйлдвэрийн “камикадзе” дронууд нэг ч үзэгдээгүйг Украины албаныхан дурдаж, оросууд ийм дроны нөөцөө шавхсан байх эсвэл цаг агаар хүйтэрснээс тэдгээрийг хөөргөхөд бэрхшээлтэй болсон байх талтай гэж таамаглаж байна. Оросын БХЯ даваа гарагт оросын цэргийн нисэх баазууд дахь халдлагад Украины хүчнийхнийг буруутгасан.
Дроны халдлагад өртсөн 2 баазын нэг нь, Москва хотоос зүүн урагш 735 км зайтай Саратов хотын ойролцоох Энгельсийн агаарын цэргийн бааз. Энэ баазад оросын стратегийн цөмийн хүчний бүрэлдэхүүнд багтдаг бөмбөгдөгч онгоцууд байрладаг байна. Нөгөө нь Москвагаас 200-д км зайтай Рязань муж дахь Дягилево агаарын цэргийн бааз. Энэ 2 баазад нисгэгчгүй онгоцоор халдсаныг Оросын БХЯ өөрийнх нь холын зайн нисэх хүчнийг ажиллагаанаас гаргахад чиглэсэн алан хядах ажиллагаа гэж мэдэгдсэн, халдлагын улмаас 2 онгоцонд хөнгөн гэмтэл учирсан, дронуудыг газар дээр нь устгасан гэж мэдээлжээ. Сүүлд мөн Украины Суми мужтай хил залгаа Курск дэх цэргийн нисэх буудалд мөн нефтийн агуулах дэлбэрсэн хэрэг гарсан. Хүний амь эрсдээгүй байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.85.241] 2022-12-09 20:48:50
Пүтин хошного ч булайгаа дэлгэж байна даа. Арми нь ялагдаа наас ккккк...сүүлдээ пуужин ч үгүй болоод иранаас дрон гуйгаад наас
Ирээдүйг ингэж зөгнөж байна. [103.212.118.148] 2022-12-08 17:52:50
Ногойжав ялагдахлээр эхлээд Баруун Украйнруу зугтана. Үүнийг ирэх жилийн 12-р сард л хийх байх. Тэндээ 2 жил болж, АНУ-ын шинэ Ерөнхийлөгч сонгогдсоны дараа Ногойжав дараачийн Ерөнхийлөгчөөр солигдно. Тэр үед Украйны 1/3 нь Украйнаас бие даасан нэгж болсон, эсхүл ОХУ-ынх болчихсон байна. Иймд шинэ ерөнхийлөгч нь ОХУ-тай энх тайвны хэлэлцээр хийж эхлэнэ. Энэ нь 2025 оноос болж эхлэнэ.
Миний хувьд [192.82.82.220] 2022-12-08 10:02:53
Миний хувьд дайн бол ер нь хэрэггүй зүйл Гэхдээ оросын холбооны улс буюу оросууд дэлхийн хоёр том дайныг нуруун дээрээ үүрсэн аюул гэж юу вэ яаж улс орноо хамгаалах вэ гэдэг тал дээр туршлага суусан улс орон байхаа Хуучин зөвлөлтийн цэргүүд монголд байрладаг байсан би маш олон удаа хээрийн анги нэгтгэлүүдийн дэргэдүүр өнгөрөхдөө болон зорьж очиж харилцаж тусламж гуйдаг байсан тэд ч боломжийнхоо хэрээр тусалдаг байсан Монголчуудыг эзэлсэн дайсагнасан басамжилсан тийм харилцаа харьцаагаар харьцдаг байсан Тухайн үед гэрний технологи тэгтлээ сайн хөгжиж чадаагүй учраас баримтжуулсан баримт байхгүй байгаа нь харамсалтай Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг монголын зүйр цэцэн үг юутай үнэн бэ
Миний хувьд [192.82.82.220] 2022-12-08 10:18:14
Монголчуудыг эзэлсэн дайсагнасан басамжилсан тийм харилцаа харьцаагаар харьцдагГҮЙ байсан Тухайн үед технологи тэгтлээ сайн хөгжиж чадаагүй учраас баримтжуулсан баримт байхгүй байгаа нь харамсалтай Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг монголын зүйр цэцэн үг юутай үнэн бэ
Зочин [203.23.199.221] 2022-12-08 09:48:54
Орос, Украйн адилхан шар толгойтой байж эвлэрсэн дээр.
зочин [66.181.186.253] 2022-12-07 23:36:02
Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Зочин [192.82.81.91] 2022-12-07 14:20:13
одоо зэлэнг бункерт нь нет болго
Зочин [207.96.54.237] 2022-12-07 22:43:19
esti tovarish komandir!