Хямралын үүр уурхайн суурийг тавьсан Үндсэн хуулийн Цэц

Aдмин / Хууль

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хямралын үүр уурхай, уг сурвалж, гардан гүйцэтгэгч болчихсон мөртлөө хамгийн халдашгүй дархан байх ёстой эцэг хуульд төр дахин засвар оруулж, гар дүрэх эсэхийг ярьж байгаад дүлий дүмбэ оргиод цэцийн гишүүд нэртэй улс орны нэр хүндийг бөгс бөөрний хавьцаа аваачсан хэдэн хүмүүс юу бодож, яаж амирлаж, ямар зорилго агуулж суугаа юм бүү мэд. Бодит хардлагаар бол тэд эрх баригчдаас ээлжит даалгавараа хүлээн нэг намын нийтлэг бус дарангуй эрх мэдлийг хэрхэн хамгаалахаа бодоцгоож буй болов уу? Төр засаг, нийгэм улс төр, үндэсний эв нэгдэл, амар тайван амьдрал эрх зүйт тогтолцооны үндэс суурь Үндсэн хуулийг завхруулагчид угтаа энэ бүх бохир, бузар булай, зовлон гачаалыг үүтгэгч.

Монгол Улсын Үндсэн хуулийг хоёр жил ч хүрэхгүй хугацаанд хэд хэд өөрчилж, эрх баригч намынхан үүнийг зүгээр л засвар төдий хэмээн Цэцийг намынхаа аль нэг шатны “улс төрийн ажилтнууд” шигээ доромжилж байхад хар цагаан дуугүй амаа хамхицгаах ҮХЦ-ийн гишүүдийг Монгол эх орноо гэх зүрх сэтгэлтэй эсэхэд эргэлзэхэд хүргэх юм.

Ардчилсан, эрх чөлөөт тогтолцооны амин үзэл санаа бол төр ард түмний хоорондын харилцаа болоод нийгмийн байдлыг хамгийн дээд хэлбэрээр эрүүлшүүлж, хамгаалж, нэгтгэх ёстой гол баримт бичиг бол Үндсэн хууль. Гэтэл ингэж шивэртэй оймс шиг үзэгдэх болсон нь олон сэхээтнүүдийн хувьд зүрхээр нь хатгуулмаар муу ёр, гэмт хэргийн бохир бөглөрөл гэж хэлэхээр хэмжээнд завхарчээ.

Монгол Улсын үндсэн хууль тавдугаар зүйл ... 4. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна. зургадугаар зүйлд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Гэх зэрэг тодорхой заалтууд болон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.3.Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах аюулаас хамгаалах, эдийн засаг, нийгмийн чадавхийг сулруулах оролдлоготой тэмцэх чадавхийг бий болгоно.


Сэтгэгдэл

ЗОЧИН [150.129.143.110] 2022-12-11 18:24:31

ҮХЦ ГЭХ ДОЛДОЙНУУД ҮХ-д ХАЛДАН БАЙЖ, СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИН БАЙЖ ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ЗАМЫГ НЭЭЖ ӨГСӨН,ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫГ НАРИЙН ЦАРИГААР БАРИХ УИХ-ын ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ, ӨРГӨН ЦАРИГААР ЯМАРЧ АШИГГГҮЙ 240км ЗАМЫГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААР БАРИУЖЛЖ, МӨНГӨ ХУЖЛГАЙЛЖ ИДЭХ ҮҮД ХААЛГЫГ МӨН НЭЭЖ ӨГСӨН ХУУЛИЙН ХАМГААЛАГЧИД БИШ, ХУУЛИЙН ХУЛГАЙЧИД ЮМ, ЭДНУУСЫГ НЭН ДАРУЙ ТАРААЖ ХӨӨЖ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ,

Иргэн [192.82.82.152] 2022-12-09 20:04:36

Их л ойлгомжтой юм байна.цэцийг татан буулгавал бид хямралаас гарах пм байна.тун амархан шийдэл .

Irgen [192.82.82.152] 2022-12-09 19:56:58

Hyamraliin jinhene ezdiig olj bichildee.

Zoziin [192.82.82.152] 2022-12-09 19:55:04

Hyamraliig namuud l hiij baigaa.Hyamarhiig zugeer haraad suuj baigaa irged ch buruutai

Mongol [192.82.82.152] 2022-12-09 19:52:30

Zezees bolj hyamaraad baigaa gene.Iingej teneg dugnesen setguulcg ueree ucheed neree taviagui uym baina.Iim uym unshahaar ineed hureh uym.Iim munhag setguulch iim mulgui bicheed suuj baigaasai icheech.

Зочин [192.82.82.152] 2022-12-09 19:34:44

Буух эзэн,буцах хаягтай пм бичээч ээ. зуудаг энхболдын саыт үүнээс илүү юм бичиж чадахгүй.Кр нь цэц тэр цул алтаар биеэ чимсэн прокурор, авлигын уурхай шүүхийг шинэчлэх үнэхээр хэрэгтэй байна

Иргэн [192.82.82.152] 2022-12-09 19:30:48

Хямралын уурхай Цэц биш дээ. Яасан өнгөц дүгнэлт вэ? хямралын жинхэнэ эзэн нь намууд шүү дээ.Цэцийн өвгөчүүлээс монгол улс хямарна гэж юу байх.Инээд хүрэхээр хөгийн юм бичих юм энэ сэтгүүлчид .Даацтай далайцтай буруутай эздийг олж бич Гэхдээ цэцийг шинэчлэх нь зөв.

Гүндсамбуу Ч [192.82.81.95] 2022-12-09 12:56:08

Монгол улс сайн хуульчдын хомсдолд орсон нь тэр ҮХЦ д суугаа хүмүүсээр тодорхойлогдож байгаа юм. Хууль эрхзүйн орчныг нь яаралтай өөрчлөх хэрэгтэй. Хийх ажилгүй хэдэн хүн байгаа нь илт. Иймд иргэдийн саналаар татан буулгахад гэмгүй!!! Ядарсан эдийн засагт дарааны нэмэр!!!

Зочин [202.9.40.54] 2022-12-09 12:10:26

Тиймээээ энэ хэдэн хөгшчүүдийг тэтгэвэрт нь гаргаад цэцийг тарааааа

Зочин [202.126.90.37] 2022-12-09 10:46:13

Дандаа хулгайч худалч орогнож байдаг газар гэсэн ойлголттой болсон. Бүгдийг нь зайлуул...

Зочин [192.82.91.202] 2022-12-09 10:37:39

Хамгийн түрүүнд ҮХЦ-г татан буулгах хэрэгтэй. Энд ганц ч эх орноо гэсэн сэтгэлтэй хүн байхгүй.

Зочин [202.55.188.42] 2022-12-09 10:05:25

ҮХЦ-ийг тараах хэрэгтэй. Энэ хулгайчууд чимээгүй сууж байгаад үлдэх санаатай байна шүү.

Irgen [202.126.90.101] 2022-12-09 09:02:55

Tsets gej xamgiin boxir zabaaan gazar bugdiig ni buulgax xeregtei... Bugd xudaldagdsan uursduu ch xulgaid oroltsdog garuud......

Зочин [66.181.161.89] 2022-12-09 09:47:04

Цэцэд би лав итгэхгүй болсон. Үндсэн хуулийн манаач цэц чинь нэг намд үйлчлэгч ЦЭЦ болсон шүү дээ. Дан давхар дээл, ерөнхийлөгчийн сонгууль гээд ГАДНААС нь харахад гарцаагүй нэг намд үйлчлэх шиг боллоо. Хэдэн жилийн өмнөх юмаа өнөөдөр үгүйсгээд сууж байх энгийн үзэгдэл брллоо. За тэгээд доторхи нь бохир заваан ой гутмаар юмнууд.Эрдэнэтийг барьцаанд тавихад тусласан , өмч хөрөнгө буруу зарцуулсан хүн ч байх шиг , бөгс бөөр малтчихаад тэндээсээ гарахгүй шигдээд суугаад байх ч шиг.Ер нь НАМУУДЫН ХОГ ШААРЫГ АГУУЛДАГ ХҮМҮҮСИЙН ОРОГНОДОГ ГАЗАР БОЛЧИХЖЭЭ.Удахгүй Ц.Нямдорж хорчин очих сураг гарсан даа..ҮЛ БҮТЭХ ХҮМҮҮСИЙН ЦУГЛУУЛАГА ГЭМЭЭР ЮМ.

irgin [202.9.40.78] 2022-12-09 08:23:47

J8nhene hogiin erguunuud.HUUKiig EK bolgohiin tuld 7 minutand huuli batalsan.Ymarch shudarga.bish huivaldaani shinjtei ajilladag.Odoo UIH gishuudiin darhan erh gedeg uomiig bhgui bolgoj baij.hulgaich gishuudiig suglana.Hulgaichuud UIHd l bn SU gees ehleed.

Зочин [150.129.141.199] 2022-12-09 11:04:31

Тэгвэл зөв л юм биш үү. Сайн л байна.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.