БНХАУ-ЫН ӨМӨЗО НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР 1163 ХҮНИЙГ ШАЛГАЖЭЭ
“Өвөр Монголын өдрийн сонин”-ы мэдээлснээр, сүүлийн 10 жилийн турш БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооноос удирдах боловсон хүчний сахилга батын асуудлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, авлигын эсрэг тууштай тэмцэн чухал үр дүнд хүрчээ. ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Сунь Шаочэны танилцуулснаар, Өвөр Монгол нүүрсний баялгийн салбарт хууль тогтоомж зөрчсөн асуудлын хүрээнд "20 жилийн хугацаанд гэмт хэргийг хөөн хэлэлцэх" шалгалтын ажиллагааг чанд хэрэгжүүлж, улс төрийн “экологийн” орчныг цэгцэлжээ.
Өнөөдрийн байдлаар нүүрстэй холбоотой 789 авлигын хэрэг, газрын даргын түвшний 73, хошуу хэлтсийн даргын түвшний 286 сэжигтнийг багтаасан 1163 хүний хэргийг шалгаж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн 60.8 тэрбум юанийн алдагдлыг нөхөж, 29.9 тэрбум тонн нүүрсний нөөцийг эргүүлэн татжээ.
Эх сурвалж: Хятадын төв радио телевиз
Сэтгэгдэл
Зочин [64.119.17.74] 2022-12-09 19:58:56
Төрийн бүх төрлийн төрөлжсөн хулгайчдаас салж байж дараа нь хөгжил дэвшил ярих хэрэгтэй юм бна даа . Хуулиа чангатгаж хөрөнгийг нь хуу хамж хурааж байж л болих байх даа
зочин [103.10.21.83] 2022-12-09 16:42:28
нүүрсний хулгайчдийг аль хэдийнэ илрүүлчихээд манай ЗГ түүнийг яаж бүдэгрүүлж, замхруулах тал дээр л ажиллаад байгаа юм биш үү !!!!!!!
Зочин [103.229.122.50] 2022-12-09 16:12:30
Төрд үүрэлсэн хулгайч нараас салчихаад дараа нь хүн болгон ямар нэг ажил хийж улс орноо өөд нь татацгаая!!!
Бид нар өмд дүүрэн шараа болж байх шив дээ. [103.212.118.148] 2022-12-09 10:58:49
Хятадаас, Хятадын 1,4 тэрбүм иргэдээс БҮҮР ИЧИЧИХЛЭЭ. 3-хан сая хүн амтай Монгол Улсын төрийн 90 мянга хүрэхгүй албан тушаалтан, 10 мянга хүрэхгүй бизнесменуудаас болж Хятадын 1.163 хүнийг шалгуулж заримыг нь шийтгүүлсэн гэхлээр ШАРАА. Бид ямар бохир бизнесийн соёлтой улс вээ гэхлээр ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ юм. Зохих яамд нь ажилладаггүй юм бол Монголын Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим юү хийж байдаг юм бэ??? Гадныхны нүүрийг яаж харна даа? Монголчуудын бизнесменуудэд итгэх итгэл гадаадынханд байна уу?
зочин [202.9.46.212] 2022-12-09 10:24:04
хулгайч нараас салаагүй цагт бид хөгжинө гэж бодоод ч хэрэггүй юм байна
Зочин [203.91.117.8] 2022-12-09 10:16:39
Хятад улс шиг хулгайтай, авилгач нартай тэмцмээр бна.
Зочин [192.82.72.171] 2022-12-09 08:31:41
MAN BOL ULS ORNOO SUIRUULJ BUI HARGIS HUCHIN CHINAA MONGOLIIN ENE HARGIS HUCHING DEMJIHEE BOLII HULGAICHIDTAI NAIMAA HIIGEE ZOGSOO