Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй компаниуд

Aдмин / Хууль

Нүүрсний тээврийн хэрэгтэй холбогдуулж 41 албан тушаалтныг мөрдөн шалгасан гэж нийслэлийн Прокурорын газраас мэдэгдсэн. Энэ хэрэгт ямар компаниуд холбогдоод байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлалаа. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллийн хүрээнд мэдээллийг өгье. БНХАУ-ын иргэн Ху Юун Далай гүйцэтгэх захиралтай "Азын хишиг дэлгэрэх" ХХК, "Дагалай шарга 88 транс" ХХК, "Даалингийн хишиг тээвэр" ХХК, "Ивээл сар транс" ХХК, "Хишигсайхан ундрах" ХХК, Хятад улсын иргэн Ли Бин Бин эзэмшдэг "Го Ху олон улсын тээвэр" ХХК, Хятад улсын иргэн Аль Ша Мин Дун Лин экспорт, импорт худалдаа компани хувь эзэмшүүлдэг "Эн Эйч Ай Ди Эль дүүлэн" ХХК, Монгол Улсын иргэн Балдоржийн "Биштэрэг транс" компаниудад Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн.

Хоёрдугаарт, нүүрс тээвэрлэлт явуулдаг "Итакар" ХХК, "Их хүрэм хар" ХХК, "Монфорт" ХХК, "Тавантолгой шинэ" ХХК, "Мөнхзоригт транс" ХХК, "Мөнхийн буухиа" ХХК, "Эм Би Эм транс" ХХК, "Галбын түмэн хүлэг" ХХК, "Жавхлан жолоо" ХХК, "Эйлийн цагаан харгуй" ХХК-д Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд давуу байдал олгож, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул шүүхэд шилжүүлсэн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уурхайгаас Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлт хийдэг "Сан тээвэр групп" ХХК, "Уйлган сар транс" ХХК, "Тэнгэрийн транс групп" ХХК, "Баянгол транс" ХХК-удад Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж зөвшөөрөл олгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдож шүүхэд шилжээд байна. Нийт 30 гаруй хүнд холбогдох хэрэг нь бүгдээрээ Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд. Улс хоорондын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан нь тогтоогдсон байгаа" гэлээ.


Сэтгэгдэл

Zochin [91.86.153.41] 2022-12-14 01:32:06

Huuchin mongol ulsiin eronhiilogch Battulgiin neriig heleech

ЧД-ийн оршин суугч [64.119.29.146] 2022-12-13 13:06:17

Нүүрсний хулгайг шалгах он хийгээд хугацааг 2004 оноос БНХАУ-тай байгуулсан Таван толгойн нүүрс худалдаалах гэрээнээс эхлэлтэй бөгөөд ямар борлуулалт хийснийг шалгах нь дамжиггүй юм. 2007 оны 1 сая тонны борлуулалтаас олсон гэх ашиг хийгээд гэрээн дээр тусгасан үнэ хятадын талтай борлуулсан үнийн зарүүг олох шаардлагатай. Мөн улс орны стратегийн орд газрыг мэдсээр байж зориуд хувийн өмчит компаниудад давуу эрх олгон хамгийн сайн коксжих нөөцүүдийг өгсөн хэргийг шалгах ёстой. Мөн 2007 оноос хойших хулгайн оргил үе, давтамжуудыг тогтоох шаардлагатай гэж бодном.

Иргэд [192.82.88.85] 2022-12-12 22:14:41

Бас татварын шалгалт оруулж татвараа төлөхгүй бсаныг төлүүл

Хурай [202.126.89.214] 2022-12-12 19:33:31

ХӨРӨНГИИГ НЬ ХУУ ХАМЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ....

Зочин [148.60.92.227] 2022-12-12 18:48:56

yynii chini telee ene tor zasag eersdiigee zoliod ch atgyai ajillaj baina?salgana gedeg chag hygazaa ordog,hyyhedyyd ee!!jaahan hygazaa egne yy?/...

Зочин [192.82.81.174] 2022-12-12 18:03:27

Энэ олон компаниуд дотор эх орноо боддог, үнэнчээр ажиллаж татвараа төлдөг нэг ч компани байхгүй гэхэд үнхээр харамсалтай, шунахай шунахай гэхэд арай л дэндүү шуналтай яа

Иргэд [192.82.88.85] 2022-12-12 22:16:07

Татварын шалгалт оруулахгүй татварынхан юугаа хийгээд бгам бэ ядаж татвараа ав дахин шаардая татварын шалгалт оруул

Зочин [66.181.181.242] 2022-12-12 16:56:40

Бид чинь тэгээд хулгай ЕР тэй байсан байхнээ . Ээ бүү үзэгд.....

Зочин [66.181.182.19] 2022-12-11 21:44:55

АЖНАЙГИЙН КОМПАНИ БХГҮЙ БНА ШАЛГААЧ ЭЭ

зочин [202.126.90.128] 2022-12-11 20:02:53

Цус урсгахгүй бол наад хулгайчид хэзээ ч болихгүй байхаа. Авсан нь тогдоогддог юм бол тэр бүгдийг буудчих юмсан

ЗОЧИН [150.129.143.110] 2022-12-11 18:02:34

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ БАРИХ ГЭРЭЭГ НУУЦЛАЛД ОРУУЛСАН НЬ ИХ "НО"-ТОЙ ДОО, ТЭГЭЭД БАНКНЫ БАЯСГАЛАНД НҮҮРСЭЭ УУРХАЙН АМАН ДЭЭР МАШ ХЯМД ӨГӨӨД, ТЭР НЬ ХИЛИЙН ЦААНА ХЭД НУГАЛЖ ЗАРАН ОЛСОН МӨНГӨӨРӨӨ БАРЬДАГ, ТЭР БАРЬСАН НЭР ЗҮҮЖ "ТТ ТЗ" ХК УДААНЖАРГАЛААР БАРИУЛЖ БАЙДАГ, БАЯСГАЛАН БОЛ НҮҮРСНИЙ МӨНГӨӨР ЗАМЫГ САНХҮҮЖҮҮЛЭЭД, ҮЛДСЭН АСАР ИХ АШГАА БАТТУЛГАТАЙ ХУВААЖ АВАХ Л ГАНЦ ҮҮРЭГ,ЗОРИЛГОТОЙ ХҮН БАЙСАН ЮМ БИШҮҮ, ТЭГЭЭД ЭНЭ ГЭРЭЭГ САНААЧИЛЖ НУУЦЛУУЛСАН ХҮН НЬ БАТТУЛГА ГЭДЭГ НЬ ИЛЭРХИЙ Л БНА Ш ДЭЭ, БАТТУЛГА 2016 ОНД ЭЛБЭГДОРЖ ЕР-Ч БАЙХАД "ТАВАНТОЛГОЙН ОРДЫГ БИ АВЪЯ" ГЭЖ ОРЖ ХЭЛЖ БАЙЖ, ЭНЭ ЗАМЫГ 1 282 000 000$-оор БУЮУ 240км замын 1км-ыг 5.34 САЯ $-оор БУЮУ ГОВИЙН ЗАМЫН ДУНДЧААС 3 ГАРУЙ ДАХИН ӨНДӨР ӨРТГӨӨР БАРЬСАН АЖ.ЦАВЧИЛТЫГ Ч ХАРИН ЭДНУУС ЁСТОЙ "ЦӨМ" ХИЙЖ ДЭЭ.

иршэн [66.181.161.92] 2022-12-11 13:13:06

хамгийн тлм хулгайч бол Баттулга .Тэр их мөнгөөрөө төмөр замын гэх хулгайгаа дарсан Түүндээ амтшаад одоо нүүрс рүү орсон Бас л их мөнгөөрөө хуууль хүчнийхнийг шүүхийг худалдаж авна Баттулгыг даврааёан хүн бол Хүрэлсүх Баттулга бол улсаа хорлож улсаасаа урвасан Охосд боломж олгож Моэголын хөгжлөө хэдэн арван жилээр хохироосон гэмтэн.

Зочин [202.9.47.12] 2022-12-11 12:06:22

Хятад улс нүүрснээс татгалзаасай.

Зочин [103.161.242.103] 2022-12-13 12:28:35

MAL MIN MANAIH NAM ZOGSONO GANTS TEJEEGCH CHIN ERGUU

Зочин [148.60.92.227] 2022-12-12 18:47:33

yu ch ychirgyi tenegyyd bichne?....

Зочин [204.101.225.90] 2022-12-11 05:16:52

Xudlaa baaxan Xyatad xunii ner zarlaad exlev uu gui uy??

Зочин [66.181.161.30] 2022-12-11 01:24:43

Монгол талаас мэдээлэл,бвримт дутмаг брлно.Эхлээд ядаж сүүлийн 12 жилийн Хятадын гаалийн орлогын мэдээлэлийг болоод,тушаасан хятад компани,авсан валют,түүний хаашаа явсан зэрэг маш их ажил шаардагдана. Энд тусгай комисс томилогдож,яв цаы тогтоох учиртай.Гадаад орноос мэрэгжилтэн ч авах шаардлага бий.

Ах [202.126.88.176] 2022-12-10 22:03:03

УИХ гишүүн Адъяасүрэнгийн хэдэн ххк лав бна Адьшаагийнх бас бна

Зочин [66.181.184.114] 2022-12-10 19:14:05

Цаасан дээр тод дурайж үлдсэн байгаа тэриыгээ шууд нийтэлж олон түмнээрээ шүүгээд ялтанг нь шороонд хийж хөя

Зочин [202.126.89.129] 2022-12-10 16:51:27

Худлаа, худлаа байж мэднэ итгэхэд нэн хүнд. Хэрхэхийг тэнгэр мэднэ.

Зочин [59.153.115.106] 2022-12-10 10:50:04

эдгээр компанийн ард УИХ-ын гишүүд, засгийн өндөр албан тушаалтан байгааг л нэрээр нь ил тод зарла

pzd [202.126.89.186] 2022-12-10 09:46:02

abilga absani.g togtooj shalga bgan bn abilga ugsun pzdkuudiin shalga bari hori


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.