Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсан тухай мэдээлэлд Италийн эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ. Энэ тухай Ерөнхий сайд Жоржи Мелони пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна. “Эрх чөлөөнийхөө төлөө жагсаалд нэгдсэн залууд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэсэнд Италийн Засгийн газар эгдүүцэж байна. Ираны эмэгтэйчүүд, залуусын амьдрал, эрх чөлөөнийхөө төлөөх шаардлагыг зогсоож чадахгүй шиг Ираны эрх баригчдын энэхүү хүлээн зөвшөөрч болохгүй хэлмэгдүүлэлтийг олон улсын хамтын нийгэмлэг ч мөн хайхрахгүй орхиж чадахгүй" гэж тэрбээр мэдэгджээ.

Иранд болсон жагсаалын үеэр аюулгүй байдлын хүчнийхэн рүү дайрч, нэгийг нь шархдуулсан гэм буруутай нь тогтоогдсон иргэнд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн талаар “Tasnim” агентлаг пүрэв гарагт мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр, уг эрэгтэйг Мохсен Шекари гэдэг бөгөөд тэрбээр Техран хотын нэгэн гудамжны замын хөдөлгөөнийг хаахад оролцож, аюулгүй байдлын хүчний ажилтнуудын нэгийг хутгаар гэмтээжээ.

Хижаб буюу толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт баривчлагдаж, удалгүй нас барсан 22 настай Махса Амини гэх бүсгүйн үхэлд цагдаагийнхныг буруутгасан эсэргүүцлийн жагсаал Иранд есдүгээр сарын 16-нд дэгдсэн юм.


Сэтгэгдэл

Иран урагшаа хөгжиж байна. [103.212.118.148] 2022-12-11 20:57:02

Иран ч хэцүү юмдаа. Европт ойрхон, олон иранчууд Европ, АНУ-д очдог. Дэлхийн орчин үеийн хандлага буюу дэвшил НЭГ ТАЛААС, уламжлалт шашны ёс буюу хоцрогдол НӨГӨӨ ТАЛААС. Энэ хоёрыг Ираны төр УЯЛДУУЛАХ Л хэрэгтэй болж байнадоо. Дотооддоо байгаа иранчууд үүнийг ойлгож байгаа болов уу?

хуульч [202.179.25.189] 2022-12-11 18:38:02

ингэж л дэлхийн улс бүрд өнгөт хувьсгал хийх гэсэн англи, анусынхныг дарж авч байнаш дээ, манайд бол үүлэн үст салга, тэвгэн үст зоригт, барам солиот, дүүгээ алж лбгдоржийн өвөрт 10 жил хэвтээд анус явж ирж Монголын дайсан болсон оюунгэрэл, эрдэнийн золбин хүү, Монгол нэрийг урдаа зүүсэн даашинхүү гм англи, анусын бодлогоор Монголыг украйн болгох хүсэлтэй хогийн үхэж далд орвол таарах дайснууд олон мянгаараа байна, урлаг соёлын ч гэнэ үү сүүлийн 10,20 жилд үзэгчдээр баяжсан инфлүүсэр ч гэнэ үү баастай гөлөгнүүд одоо бүгд ичээнээсээ гарч 3 дах үеийн хятад, гошин шогийн цогтхэн билээ тэрний явуулж буй өнгөт хувьсгал хийх санаархлыг дэмжиж байна.Соросын сангийн анхны " төгсөгч" датокомын энхбат, дифакто жргалсайхн, буянгийн жаргалсайхн гм хятдын хурлийзууд хүчээ авч байна, ард нь байнга америкууд байна, уихд нь болохоор доржхэн билээ хар пакситан, булгантуяа ганбат гм дайснууд тохироомжтой цагыг хүлээж сууна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.