БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ энэ он гарсаар баллистик пуужингийн туршилтыг “урьд хожид үзэгдээгүй олноор” явуулаад байгаад санаа зовниж буйгаа БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн БНХАУ-ын тусгай төлөөлөгч Лю Сяоминд илэрхийлээд, Пёньяны эсрэг хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэжээ.

БНАСАУ-тай холбоотой асуудлаар хэлэлцэх зорилго бүхий лхагва гарагт болсон цахим бага хурлын үеэр Сун Ким ийнхүү хэлсэн гэж Төрийн департаментаас пүрэв гарагт мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Индонезид болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсанаас хойш хоёр орны өндөр түвшний төлөөлөгчдийн хамгийн сүүлд хийсэн яриа хэлэлцээ энэ болж байна.

Сун Ким БНАСАУ пуужингийн туршилтыг удаа дараалан явуулж, түүний дотор тив алгасагч баллистик пуужингийн туршилт багтсаныг эрс зэмлэн буруушаагаад, ийм үйлдэл нь Пёньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах зорилготой НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байгааг онцолжээ.

БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч мөн “НҮБ-ын бүх гишүүн орон хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой” гэдгийг цохон тэмдэглэсэн гэж Төрийн департамент мэдээлсэн байна. Гэхдээ тэрбээр АНУ цөмийн зэвсгээс ангижруулах талаар яриа хэлэлцээ хийхээр БНАСАУ-ын талтай уулзахад “хэзээд” бэлэн байгааг мөн дахин нотолжээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.60] 2022-12-23 13:19:56

Улаан, ха гаслах, арга, ажил гаа, шүү, дээ, буруугүй, дэлхий, нийтээр, зэвсгийг, хураах, хэрэгтэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.