БНХАУ цар тахлын хатуу дэглэмээс татгалзав

Aдмин / Гадаад мэдээ

Хятад улс даяар "Ковид-19"-ийн халдварын шинэ тохиолдол нэмэгдсээр байгаа хэдий ч тус улсын Засгийн газар хөл хорио тогтоох болон бусад хатуу хориг арга хэмжээгээ зогсоохоо мэдэгдсэнийг "Би-Би-Си" мэдээлсэн байна. Сүүлийн үед тус улсын нийслэл хот Бээжин болон бусад хэд хэдэн томоохон хотод Хятадын Засгийн газрын "COVID 19-ийг тэглэх" бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан зохион байгуулагдсан юм. Хятадын эрх баригчид тус улсын иргэд эсэргүүцлийн жагсаал хийсний дараа "COVID 19-ийг тэглэх" бодлогоосоо татгалзаж байгаагаа лхагва гарагт мэдэгдсэн байна.

Цар тахалтай тэмцэх стратегийн дагуу хэрэгжиж байсан хатуу хязгаарлалтуудаа цуцалжээ. Халдвар авсан бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх, эсвэл тусгаарлах байгууламж руу шилжүүлж байсан. Албаны хүмүүсийн мэдээлснээр, одоо коронавирусний халдвар авсан иргэд шинж тэмдэг илрээгүй, эсвэл шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгаа бол гэртээ тусгаарлагдах журамтай болж байгааг "Эн-Эйч-Кэй" мэдээлжээ.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос гаргасан мэдэгдэлд сургууль, эмнэлэг, асрамжийн газарт нэвтрэхээс бусад тохиолдолд PCR шинжилгээний сөрөг хариу шаардахгүй болсон байна.

Халдвар дэгдсэн тохиолдолд хот, хорооллыг бүхэлд нь хөл хорионы дэглэмд оруулахгүй, зөвхөн тодорхой барилга, барилгын давхрыг хамруулах, хөл хорионд хамрагдсан хэсэгт таван өдрийн дотор шинэ халдвар нэмж илрээгүй бол автоматаар цуцлах зэрэг бусад шинэ журмуудыг танилцуулжээ. Мөн улс дотроо зорчих, олон нийтийн газраар явахад иргэдээс шинжилгээний сөрөг хариу шаардахгүй болсон байна. Нийт хүн амын 90 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдсан гэж албаныхан мэдэгдсэнийг "Би-Би-Си" мэдээндээ дурджээ.

Гэсэн хэдий ч 80 ба түүнээс дээш насны хүмүүсийн талаас бага хувь нь вакцины гурван тунд хамрагдсан байна. Иймд тус улсын Засгийн газар 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн вакцинжуулалтын түр цэгүүдийг байгуулж, вакцинжуулалтын түвшинг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

MARSHIL.D.ERDENEBAT. [192.82.83.156] 2022-12-12 00:57:20

MONGOL.ULCIN.ARDIN.JYJIGJIN.ZAFAANI.ZEBEGMEDIN.XTY.GABIAT.JYJIGJIN.TOMORBAATAR.TOMORXUIAG.XOERIN.JINXENE.NER.N.TOMORBAATARIGNADANYUUL.ZAX.DEER.YNERTEI.UC.ZARDAG.bydegin.altantyua..TOMORXUIGIG.bydegin.ganzezeg.gedeg.XOER.ALUURJIN.NUUGDAJ.AMIDRAAD.CURJIXCAN.XOER.ALUURJIN.OLON.JIL.MONGOLJUUDIG.XUURJ.MEXELJ.XYNI.ARIC.MAX.AZHIGLAJ.CURCAN.AMID.MATRIKSIG.XIJ.CURCAN.TERORICTUUD.BAIDAG..BAINA.

MARSHIL.D.ERDENEBAT. [192.82.83.156] 2022-12-10 22:40:05

MiSHEEL.EKCPOGIN.XARUULIN.DARGA.PYREBCYREN.NERTEI.ZAGDAAGIN.XUJAA.NOGOO.GAZAR.DOOGUUR.AIMSHIGTAI.YIL.AJILGAAGAA.bydeegin.altantyuatai.NILEED.XYN.ALDAG.YIL.AJILGAAGAA.EXLEED.BAIGAAG.ZAGDAAGIN.TYRGEN.SHUURXAI.ALBA.axmad.TYBSHIN.Boldoo.XAN.UJLIN.ERYYLJYHLEXIN.AXMAD.Batcaixan.Monxjimeg.onzgoi.anxaarj.omdoon.shybtlan.gazar.DOOGUUR.MOLXOOD.r.orood.ir.geed.baina.xyrandaa.zyraaj.orxon.MEDEGDEJ.BAINA.

Zochin [202.126.90.132] 2022-12-10 17:30:00

Zuv !! Aliin bolgon ene Covid gej ediin zasgaa doroituulah bilee !! Hyatadiin udirdagch bas ard tumen mundag zuv shiidver gargalaa !! Covid gedeg ene zuiliig odoo bur martsan ni deer !!! Uls ornii hugjliin sadaa !! Covid bol hudal ulger


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.