Авлигатай тэмцэх газар болон Ардын намд гүн эмгэнэл илэрхийлье!
Улс төрийн намын бүрэн эрхшээлд орж, төрийн үндсэн чиг үүргийг уландаа гишгэсэн шившигийн хөндий рүү Монгол Улсын АТГ туугдан орж байна. Харамсалтай. Даяаршил эрч хүчээ авсан сүүлийн 20-иод жилд дэлхийн улс гүрнүүдийн харилцаанд урьд өмнө байгаагүй нэн таатай нөхцөл бүрдэж, хөгжил дэвшлийн сайхан бололцоо нээгдсэн боловч үүнийг дагасан сөрөг үзэгдлүүд мөн даяаршиж байна. Тэдгээрийн нэг нь авлига юм. Энэ сөрөг үзэгдэлтэй зөвхөн нэг улс дангаараа тэмцсэнээр үр дүнд хүрэхгүй, харин олон улсын түвшинд хамтран тэмцэхээс өөр аргагүйг харгалзан 2003 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Авлигын эсрэг конвенцийг баталсан билээ. Монгол улс 1996 онд Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулсан. 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр.
Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэв. Авлигын эсрэг хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага хэмээн олон нийт итгэж найддаг.
Гэтэл 2022 оны 12-р сарын 13-ны өдөр АТГ-ын тодорхой тооны албан тушаалтнууд бусдыг гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд нэр заан уншсан нь тэд эрх баригч намын харалган улс төрийн золиосонд түүхэн хугацааныхаа турш явуулж ирсэн үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүргээс илт гажиж, хэлмэгдүүлэлтийн хэрэгсэл болж мэдэх хэмжээний үйлдлийг итгэл муутай гүйцэтгсэн нь туйлын хайхрамжгүй, харамсалтай хэрэг боллоо.
Ийнхүү дэлхийн авлигын эсрэг үзэл санаанд нэгдсэн он цагаас хойш хараат бусаар ажиллахыг урьтал болгосоор асан АТГ эрх баригч нам, түүний доторх улс төр, эдийн засгий явцуу бүлэглэлийн гараар үгүй боллоо. Гүн эмгэнэл илэрхийлье. Авлигатай тэмцэх газрын эрхэм зорилго Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэх, нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримталсаар ирсэн үе үеийн удирдлагууд, хууль сахиулагч нарын олон жилийн ажлын үр дүн нуран унах ёсгүй. Та бүхэнд ард түмэн итгэж найдсаар ирэв.
Сэтгэгдэл
зочин [202.126.90.61] 2022-12-16 20:45:09
Ер нь АТГ бол ҮХ ийн бус байгууллага учраас ямарч буруу шийдвэр гаргасан хариуцлага хүлээх ёсгүй шүү дээ. Энэ бол төрийн эрх мэдэлтэнгүүдийг хамгаалах зорилготой байгууллага гэдэг нь одоо л илэрч байна. Тийм учраас одоо татан буулгах цаг нь болжээ.
зочин [202.126.90.61] 2022-12-16 20:50:55
Ямарч хэргийг шийдэх хууль хяналтын байгуулагууд байгаа биздээ.Тэдэнд хүрхийн наана заавал АТГ аар шалгуулдагийн учир үүнд л байгаа шүү дээ.
Зочин [192.82.91.35] 2022-12-15 20:11:52
Татан буулга л даа ажилгүй байгууллагаа цагдаа прокурорын харьяанд өг улс төрийн хараат захиалгаар ажилладаг нь аль дээр илэрсэн
Зочин [202.9.40.25] 2022-12-15 06:37:32
Монглчууд нэгдэтцгээ
Зочин [64.119.20.53] 2022-12-14 23:23:33
Хэ хэ хоёр Нам хэрээ хэрээнийхээ харыг гэдэг шиг бас хөшигний наана цаана жүжиг үзүүлдгээ мартсан юм байх даа
irgen [202.55.188.37] 2022-12-14 17:02:27
ZI ,JENKO nar chini balarch baindaa. zahialgaar um bichuuleed l.
Zochin [202.9.46.151] 2022-12-14 20:04:32
Захиалгасаад байх ч юу байхав, ҮАБЗ-ийн 3 гишүүн санал нэгдэж байж зөвлөмж гаргадаг, Зөвлөмжийг хүлээж авч хэрэгжүүлэх эсэх нь Засгийн Газрын эрх мэдлийн асуудал, мал аа! Тухайн үед УИХ-ын дарга байсан Занданшатар, Ерөнхий сайд Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Хүрэлбаатар нар буруу хараад, ёслоод явсан байх уу? Шударга байна шүү!!!
Зочин [202.126.90.1] 2022-12-14 16:23:59
МАН, АН ялгаагүй ээ. 1 ийг нь муулж нөгөөг нь үлдээгээд яах вэ дээ. 2 лаа монголын улс төр, амьдралаас зайлж далд ороосой.
иргэн [202.21.96.238] 2022-12-14 19:20:08
Яг үнэн. Ээлжлээд л төр барьж 30 жил боллоо, Нэг тэрэгний дугуйнууд, ялгаагүй. Бүүр зайлаасай,
зочин [59.153.86.116] 2022-12-14 13:44:09
1990 оноос хойш монгол улсад хүн бүр мөнгөжихийн төлөө тэмцэж ямарч аргаар мөнгөтэй болхоор зүтгэж байгаа . үүнд хууль хүчнийхэн эрх мэдэл давуу байлаа гаргууд ашиглаж монгол улсад шудрага ёс суртахууныг тогтоогч систем уландаа орсон .
зочин [139.5.218.222] 2022-12-14 12:24:30
Хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны тактикийг ойлгохгүй л байна даа. Хашгираад байж л бай.
АТГ ингэх гээд байсан юм. [103.212.118.148] 2022-12-14 11:58:47
Авлигатай тэмцэх чиг үүргийг Прокурорын байгууллагын харъяанд өгчих гэж тухайн үед ярьж л байсан. Учир нь прокурор бол УИХ болон Засгийн газарт ХАРЪЯАЛАГДАХГҮЙ, өдөр тутмын улс төрөөс ХАРААТ БУС байгууллага юм. Гэтэл Авилгалтай Тэмцэх Газрыг чухамхүү УИХ-ААС байгуулсан. Тэгээд ОДОО тэр АТГ нь НЭГ намын томилгоогоор байгуулагдсан, НЭГ намд буюу зөвхөн тус намын Засгийн газарт үйлчилдэг, хийсэн бүхэн нь СЭЖИГ ТӨРҮҮЛСЭН тийм ДОРОЙ, НЭР ХҮНДГҮЙ байгууллага болж хувирч байна. АТГ нь тэгээд өөрөө л лайгаа үүрэх болждээ, нийгмийнхаа өмнө "бид МАН-д үйлчилдэггүй" гэдгээ яаж НОТЛОХ гэж байна даа???.
Зочин [122.201.21.157] 2022-12-14 10:47:23
ХБАТТУЛГА ОРОСЫН ГАР ХӨЛ ЮМ. ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН. ОРОС НАРИЙН ЦАРИГААР ТЗ ТАВИАД НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО 110ДАХИН ИХЭСГЭСЭН. МОНГОЛЫГ ЧАГТАН ТҮГЖЭЭНД ХИЙЖ ХӨГЖЛИЙГ 20 ЖИЛ ГАЦААСАН МУУ ЁРЫН АВИЛГАЛЧИН ЛУЙВАРЧИН
Зочин [89.39.107.161] 2022-12-14 20:29:14
Эргүү дагз аа, Женкогоо татаж унагаагүй бол төмөр зам Чойбалсан хүрч, Соловьёвскоор ОХУ руу холбогдож Алс дорнодын усан боомт дээр FOB нөхцөлөөр нүүрсээ зарах байсан юм! Коксждог нүүрсний үнэ 300 ам.доллар гараад явчихлаа! Бид яагаад Хятад руу асар хямд үнээр өгөх ёстой юм?! Усан боомт хүрч байж л олон улсын үнэ яригддаг юм л даа. Оросод нарийн царигийн төмөр зам байдаггүй юм л даа, жаахан юм унш!
иргэн [64.119.27.247] 2022-12-14 10:42:42
Ийм төр засаг хэрэг алга даа !!!!!!яг 37 оны хэлмэгдүүлэлт болох магдал маш өндөр !!!!!!! Ард бид бүгд босох сэргэг байхгүй бол Бөөн хулгай хувлдаан нь их байна.!!!!!!?????? ямар ч Илэрнэ !!!!!!!! зүгээрээ сайхан илэрнэ .!!!!!!! "Нууцлагдсан нууц байдаггүй гэж""" Эзэнийүг биеэгтэл тэмцэнэ ээ!!!!!!!!!?????
Зочин [66.181.181.174] 2022-12-14 10:27:20
Харин ч АТГ хагас дутуу ч гэсэн ажлаа хийж байна. Зикагийн сайт ингэж бичих нь аргагүй. Нүүрсний хамгийн том хулгайч бол Женко, түүний тойрон хүрээлэгчид. МАН-ын луйварчид мэдээж бас байгаа, өнөөдрийн төрийн өндөрлөгүүд ч бас дам буруутай.
Зочин [89.39.107.161] 2022-12-14 20:36:54
Шударга ёс гэдэг хэн ч бай үйлчилдэг байх ёстой! Зика нь байна уу, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Занданшатар хэн байх нь хамаагүй! Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд мэтийн том хулгайч бий. Тэд нарт яагаад хууль үйлчилдэггүй юм?! МАНгаруудын бууны нохой юу наад АТГ чинь? Хаана байна тэр шударга ёс?!!!
иргэн [103.229.120.115] 2022-12-14 09:53:32
энэ шударга бус газрыг татан буулга
Зочин [202.126.88.197] 2022-12-14 09:51:07
З.Энхболд өөрийгөө хамгаалж бна.
ЗОЧИН [202.126.90.88] 2022-12-14 09:48:23
ГАНТУЛГА ГУАЙН ХЭЛДЭГЭЭР ДОР ХАЯЖ 200 ХУЛГАЙЧИЙН ТОЛГОЙГ АВААД ТАЛБАЙ ДЭЭР ТОЙРОН БҮЖИГ ХИЙВЭЛ ТААРНА
Зочин [202.9.46.114] 2022-12-14 09:34:24
Монгол хөгжихгүй байгаад коммунизм болон ардчилал ямар ч буруугүй. Монгол хөгжихгүй байгаад монголчуудын хувиа бодож довоо шарлуулсан бэртэгчин үзэл, эв нэгдэлгүй тархай бутархай нутаг ус жалга довны үзэл монгол орныг хөгжүүлэхгүй байна
Зочин [64.119.18.22] 2022-12-14 10:48:51
Санал нэг байна.
Иргэн [64.119.27.247] 2022-12-14 10:44:08
Чи өөрөө жалгандөа хэвтэж бай дррой үзэлтэн мангасын гарууд пу ??????
Zochin [192.82.83.192] 2022-12-14 09:16:30
Ard tvmen haardsan umaa