ҮНЭН МЭДЭЭ: Төмөр замын цариг болон Off take гэрээтэй холбогдсон ҮНЭН МЭДЭЭ
Яагаад үнэн гэхээр баримттай, цаашид өшөө илүү баримт шаардлагатай гэвэл холбогдох Төрийн байгуулагууд нь гаргаж өгөх үүрэгтэй учраас тэгж байгаа юм…
Яагаад үнэн мэдээ гэхээр баримтанд үндэслэсэн мэдээг үнэн мэдээ гэдэг. Энэ мэдээний үндсэн баримтыг доор хавсаргав. Одоо манай нийгэмд OFF Take гэрээний( ажил үйлчилгээ хийлгээд дараа нь төлбөрийг нь гүйцэтгэх гэрээ гэсэн агуулгатай)талаар бөөн сенсаац үүсч, өвлийн энэ их хүйтэнд залуус маань жагсаал цуглаан хийж талбай дээр 8 хонолоо.
Иймд санаа зовж үнэн бодит мэдээлэлийг өгөхийг зорьсон юм.
Таван толгой-Гашуун Сухайт Төмөр зам( ТГШТЗ), Таван толгой-Зүүнбаянгийн төмөр зам(ТЗБТЗ)-ыг барих шийдвэрийг М.Энхболдыг УИХ-ын дарга байхад УИХ гаргаж, У.Хүрэлсүхийн ЗГ 2018 оны 08 сараас УИХ-н энэ шийдвэрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Төмөр Зам Барьсан Өртөг Зардлын талаар:
1/.Анх 2012 онд ТГШТЗ-ыг МУЗГ Самсунг болон MCS компанийн консорциумаар бариулах шийдвэрийг гаргаж 1км төмөр замыг 2сая$( өнөөгийн ханшаар 6.9 тэрбум.төг)-оор бариулахаар гэрээ байгуулсан гэх. Гэвч энэ гэрээ цуцлагдсан. Шалтгаан нь Төмөр замын тээврийн тухай хуулийн стратегийн төмөр замын суурь бүтцийн 51-ээс дээш %нь төрийн мэдэлд бна гэсэн заалтыг зөрчсөн. Нөгөө талаас ТГШТЗ нь хамгийн ачаалалтай тул оруулсан хөрөнгө оруулалтаа 5-7 жилд нөхөх тооцоо гарсан байдаг. Гэтэл 50 жилээр өөрөө нүүрсний ордтой компаниудад ийм төмөр замыг өгөх нь зохисгүй гэж нөгөө ҮАБЗөвлөл нь үзсэн байх талтай.Царигийн тухайд 2010 онд УИХ-н олонх Төмөр замын талаар баримтлах бодлогыг баталж царигийн асуудлыг шийдсэн бна. ТГШТЗ болон ТЗБТЗ-г УИХ-н шийдвэрийн дагуу өргөн царигтай барьжээ.
Тэр нь БНХАУ өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр нүүрс ачсан ачааны вагонтай МТЗ-н галт тэргийг нэвтрүүлэхгүй байх магадлал өндөртэй, мөн өөрийнх дотоод дахь ТЗ-нх нь ачаалал ихтэй нь бас үнэн. Нөгөө талаас МУ доторх төмөр зам нь 100 % өргөн царигтай тул БНХАУ луу вагоноор нүүрс гаргахын тулд хаа нэгтэй шилжүүлэн ачих шаардлагатай. Тэр нь аль нэг хилийн боомт байх нь үр ашигтай байж магадгүй. Алдагдсан боломж гэж ярих нь зөв л байх.
2009 онд ТЗамын тээврийн тухай хууль, 2010 онд ТЗамын талаар баримтлах бодлого гарчээ. 2012 онд ТГШТЗ-ыг барьж эхэлжээ, гэвч Төмөр замын тээврийн тухай хууль зөрчсөн, алсдаа үр дүн нь МУ-сад ашиггүй гэсэн үндэслэлээр ҮАБЗөвлөлийн зөвлөмжийн дагуу зогссон гэдэг.2013-2014 оны хооронд Н.Алтанхуягийн ЗГ-ын үед ТГШТЗ-ыг барих ажил үргэлжилжээ.
Гэвч 2014-2018 оны хооронд Ч.Сайханбилэг болон Ж.Эрдэнэбатын ЗГ-н үед дахин зогсч, 2018 оны 08 сараас У.Хүрэлсүхийн ЗГ-н үед дахин ажил үргэлжилж 2022 онд нээлтээ хийжээ. Эндээс алдагдсан боломжоо ярих нь зөв байх.Ялангуяа УИХ-н болон ЗГишүүн хүн судалгаагүй худлаа ярих нь нийгэмд асар их хортой!Худлаа Ярьсан бол уучлалт гуйж сурах,үгүй бол огцруулж байх нь зүйд нийцнэ. Тэдний өргөсөн тангараг нь ийм байдаг.
2/. ТГШТЗамыг барих шийдвэрийг хэрэгжүүлэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 100% засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдсэн гэх.Энэ үед одоогийн ерөнхийлөгч маань Ерөнхий сайд, ЭЗХСайд маань сангийн сайд байжээ. Энэ төмөр зам бариулсан төлбөрийг ЭТТ-н нүүрсээр бартер хийж төлөхөөр тохирчээ. 1 км төмөр зам барих зардал нь 1.3сая$ (4.6 тэрбум.төг) бололтой. Мэдээлэлийг сошиал-аас авсан тул бололтой гэж бичив.
3/. ТЗБТЗ-ыг дотоодын цэргийн ангиараа бариулсан байдаг. Мэдээж гэрээг нь ЗГ, түүнчлэн ЗГ-н харьяа байгууллага хооронд байгуулсан байж таарна.Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа энэ төмөр замын бүтээн байгуулалт дээр нилээд олон удаа очиж байгаа нь харагддаг байсан. Энэ төмөр зам цаашид МУ-н ашигт малтмалын экспортод чухал ТЗ болох нь дамжиггүй.
Сошиалаас авсан мэдээгээр энэ төмөр замын 1км-н зардал 1 сая $ (3.45 тэрбум.төг) бололтой.
Мөн жилдээ 200 км төмөр зам барих хүчин чадалтай тоног төхөөрөмж Цэргийн ангидаа үлдсэн гэх. Энэ зардлыг ЭТТ-н ноогдол ашгаар бариулсан гэдэг.
Тэгээд яагаад ҮАБЗ зөвлөмж гаргасан юм бол… ТГШТЗамыг анх барьж эхлүүлсэн бүлэглэлээс гарах сенсациас эмээсэн байж магадгүй. Одоо ч гэсэн УИХ дээр төлөөлөл нь бололтой гишүүд ярьсаар л байгаа. Мөн жинхэнэ үндэсний аюулгүй байдлын чанартай асуудал тэр үедээ байсан байж магадгүй.
Ямар ч байсан ТГШТЗ болон ТЗБТЗ гэсэн 2 төмөр зам Самсунгийн консорциумаар бариулсанаас 2 дахин илүү хямд баригдаж,100 % төрийн мэдэлд үлджээ. Ер нь бол эрдэс баялагийн зах зээлийн үнээс хамаарч зарим үед төмөр зам нь ашигтай байх тооцоо нилээн харагддаг шүү…
Жич:ҮАБЗ нь зөвлөмж гаргадаг.Зөвлөмжийг нь УИХ эсхүл ЗГ шийдвэр болгох эсэхээ шийднэ. Зөвлөмжийг дагуу шийдвэр гаргахгүй, хүлээж авахгүй байж болно. ҮАБЗөвлөлийн 3 гишүүн( Ерөнхийлөгч, УИХ-н дарга, ЕС) 3-лаа гарын үсэг зурснаар л зөвлөмж хүчинтэй болно. Нэг нь зурахгүй байхад ямар ч шийдвэр гарахгүй.Хууль нь ийм юм.
Бодит байдал ийм байна!
Д.Ганхуяг
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.122] 2023-03-10 18:43:18
Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан
Зочин [66.181.161.7] 2022-12-15 07:58:24
Үлгэр бичжээ
Зочин [202.9.40.25] 2022-12-15 07:41:05
Одоо ард түмнийг үлгэрээр хуурах өнгөрсөн. Оюука Хүрэлсүх буюу ЗГ ЕОК гол тоглогч байсан нь мэдээж. Төр арл түмэн эх орноос урвасан учир огцор
Зочин [192.82.87.13] 2022-12-14 23:12:20
ҮАЗөвлөл шийдвэр гаргасан бол засгийн газар биелүүлэх үүрэгтэй
Зочин [202.72.245.121] 2022-12-14 15:10:33
Анхнаасаа ХЯтадын талтай Тавантолголгойн төмөр замын талаар дээд түвшинд хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан Харин одоо эртхэн дээрээ хулгайгаа илрүүлж 7 тэрбумын нөөцтэй орд шүү дээ цаашдаа олон нийтийн компани болгоод Хувийн ухаахудаг ордыг төрдөө аваад урагшаа харж ажилахаа бод Өнгөрсөнийг хая
Зочин [202.179.27.212] 2022-12-14 15:09:13
Монголчууд тархиа угаалгаад байхааргүй хэрсүүжсэн байгаа шүү. 260 км замыг 1,2 тэрбүм доллараар бариулсан баримт нь Off take гэрээн дээр байж байсан. 1км төмөр замыг бараг 5 сая доллараар бариулсан гэдэг нь жинхэнэ үнэн байлгүй. Юун 1 сая доллар. Холхоон очиж хуц даа
зочин [202.126.90.88] 2022-12-14 15:06:45
ХУЛГАЙЧИЙН ҮГ БАЙНА
Ц.Тиймээ [59.153.115.103] 2022-12-14 13:03:39
Х.Баттулгын хуурай ах нойтон өмгөөлөгч Д.Ганхуяг агсаны хуурамч бичвэр байна.
Зочин [89.39.107.172] 2022-12-14 20:53:08
Үнэний ортой л юм бичсэн байна! Тухайн үеийн ЕС Хүрэлсүх, Сангийн сайд Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ нар адилхан шалгуулчих! Төрийн өмнөөс Сангийн Яамаар дамжиж бүх төлбөр тооцоо хийгддэг учиртай. Шударга бай л даа, Хүрэлсүх ээ, Занданшатар аа, Оюун-Эрдэнэ ээ!!’
ЭНЭ БИЧВЭРТ 1-Ч ҮНЭН ЮМ АЛГА [150.129.143.183] 2022-12-14 10:58:16
ЭНЭ ПОСТОНД ӨЧИГДӨР ЭНЭД НЭГ Ч ҮНЭН ЮМ АЛГА ГЭЖ НЯЦААЛТ БИЧСЭНИЙГ ЗАЙЛУУЛ АВААД ХАЯЧИХАА ШИВ ДЭЭ,ЭНД БАТТУЛГЫН ОЛОН ЖИЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ЗОРИУД ЗӨВТГӨЖ ХАМГААЛСАН ХАМСААТНЫ НЬ БИЧВЭР БНА, ЭНЭД НЭГ Ч ҮНЭ ЮМ АЛГА.ЭНЭ ХУЛГАЙЧ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ,УЛСАА ОЛОН ЖИЛ ХОРЛОН СҮЙТГЭЛЭЭ ДЭЭ.
Зочин [122.201.21.157] 2022-12-14 10:44:16
ХБАТТУЛГА ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН. ОРОС НАРИЙН ЦАРИГААР ТЗ ТАВИАД НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО 110ДАХИН ИХЭСГЭСЭН
Zochin [89.39.107.172] 2022-12-14 20:48:25
Худлаа шаагаад л гэж мэдэх үү?! Үхсэн элэнцгийн чинь Орос нарийн царигтай төмөр зам тавьсан болоод явчихваа? Забайкальск-Манжуур, Гродеково-Сүйфэнхэ, аан бас Амар мөрөн дээрх гүүрээр Хятадтай холбогддог юм. Зөвхөн Амар мөрний гүүрэн дээгүүр хятад руу нарийн цариг, орос руу өргөн цариг шилжүүлэн ачихад зориулж зөрүүлж тавьсан юм. Амаа мэдэж донгосч байгаач!