ЖАГСААЛД ОРОЛЦСОН ГАДААДЫН ИРГЭНД САНУУЛГА ӨГЧЭЭ

Aдмин / Хууль

Гадаадын иргэн, харьяатын газраас жагсаал, цуглаанд оролцсон гадаадын зарим иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийг сануулж, холбогдох мэдээлэл, зөвлөмжийг өглөө. Гадаад улсын нэр бүхий иргэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн наймдугаар зүйлд заасан гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан тул тухайн гадаадын иргэдэд Гадаадын иргэн, харьяатын газраас биечлэн сануулга өгч, хууль тогтоомжийг сахин биелүүлэхийг анхааруулж, зөвлөмж мэдээллийг өгсөн байна.

Тус зөвлөмжид "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.3-т Гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн заасан байдаг.

Мөн 8.1.4-т Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй бусад аргаар явуулах, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түгээх, сурталчлах, хэрэглэхийг хориглосон.

Иймд Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, аливаа улс төрийн шинжтэй жагсаал, цуглаанд оролцохгүй байх, мөн аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Цаашлаад Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авдаг хуулийн зохицуулалттайг анхаарна уу" гэжээ.


Сэтгэгдэл

Zochin [91.86.153.41] 2022-12-21 12:43:56

Gadaadiin urgen gej yaaj medeh ve? Gadna torhoos nuur tsarainaas ne uu mongolchuud zondoo gadaadiin irgen bolson shuu dee

Зочин [43.242.242.59] 2022-12-18 13:16:38

АНУ болон Англи мэтийн барууны орнуудаас заавар зөвөлгөө өгөгчид, турхирагчид ирсэн бололтой. Казахстанд бий болгосон үйл явдлыг монголд давтах санаатай байна. тэдний гар хөл болж улс орноо хохироож болохгүй шүү Монголчууд аа

MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.68.176] 2022-12-18 02:31:32

MINI.XYYXDDYYDED.TUCAL.NAMDAGAA.XILC.XEREG.

MARZHILL.D.ERDENEBAT. [192.82.68.176] 2022-12-18 02:29:56

NAMDAGAA.XULGAAJUUDIG.TANIAD.NADAD.MEDEELEL.DAMJUUL.GEJ.XELYYLJ.BAIGAAG.OILGO.

Хөнгөн хууль үйлчилдэг зарчимтай. Бодоорой. [103.212.118.148] 2022-12-15 18:44:43

Эрүүгийн хүүлийн өөрчлөлтийн о сая ТВээр харлаа. ЭХ-д ямарч өөрчлөлт оруулсан бай ХҮМҮҮНЛЭГ НИЙГЭМД гагцхүү хөнгөн ялууд үйлчилдгийг мэдэх үү? Яаж ч ялыг хүндрүүлсэн байлаа гэхэд тухайн хэрэгт ийнхүү хуучин ба шинэ ЭХ-д байгаа ХӨНГӨН ялыг л авч хэрэглэнэ. Та нар хуульч, шүүгчдээс асуугаарай. Шэмт этгээдүүдийг шинэ хуулиар ялиад өгнө гэж бодож БОЛОХГҮЙ.

Зочин [69.70.108.214] 2022-12-15 12:51:08

Хөөрхий нэг өвөр монгол л байсан байх даа.

Зочин [59.153.114.29] 2022-12-15 22:52:37

Оросын даалгавраар самраад цус урсгачих санаатай Азизовын цэргүүд дүүрэн, хөсрий архичин местный оросууд дүүрэн л бналэ

иргэн [66.181.167.202] 2022-12-15 12:42:00

энэ жишгээрээ хулгайч луйварчдаа гаргаад ирээч

Зочин [122.201.31.143] 2022-12-15 12:05:16

Ямар дураараа нөхөр вэ хэн жагсаалд урив түүнийг нь л олох ньзөв

Монголын хууль тогтоогчдын содон бүтээл. [103.212.118.148] 2022-12-15 11:13:33

Манай хуулийн дээрх заалтуудыг 2014 оноос Украйнд хэрэглэсэн бол .... Кх!

Зочин [59.153.114.29] 2022-12-15 22:53:35

Бүхэл бүтэн ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцлийг зүгээр бузар орос аргаараа гүтгээд нулимчихдаг өмхий нүүрс үнэртүүлсэн солир нүдтэй тарган бүдүүн гэдэстэй өвчний үүр болсон өгөр монгол чи бол Үхэж далдар


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.