НАТО-ГИЙН ИРЭХ ОНЫ ЦЭРГИЙН ТӨСВИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Aдмин / Гадаад мэдээ

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО 2023 оны цэргийн төсвөө энэ оныхоос 25 хувиар өсгөж, 2 тэрбум шахам евро байхаар тогтсон гэж эвслийн хэвлэлийн алба лхагва гарагт мэдээлэв.

"Холбоотнууд лхагва гарагт хийсэн Умард Атлантын зөвлөлийн хуралдаанаар НАТО-гийн 2023 оны иргэний болон цэргийн төсвийг хэлэлцэн тохиролцлоо. Иргэний төсвийг 370.8 сая еврогоор, цэргийн төсвийг 1.96 тэрбум еврогоор тогтсон нь 2022 оныхоос 27.8 хувь ба 25.8 хувиар их байна" гэж мэдээлэлд дурдсан байна.

Мэдэгдэлд тайлбарласнаар, иргэний төсөвт НАТО-гийн төв байр болон түүний олон улсын төв байранд ажиллах боловсон хүчин, үйл ажиллагааны болон янз бүрийн хөтөлбөрийн зардлыг тусгадаг. Харин цэргийн төсвөөс командлалын штабын үйл ажиллагааны зардал, дэлхий даяар явуулж буй ажиллагаануудыг санхүүжүүлдэг.

Үүнээс гадна, иргэний болон цэргийн барилга байгууламж, хяналт, удирдлагын системд томоохон хөрөнгө оруулдаг аюулгүй байдлын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг (NSIP) нийт төсвөөс санхүүжүүлдэг байна. 2023 онд энэ хөтөлбөрийн санхүүжилтийн дээд хязгаарыг 1 тэрбум евро байхаар тогтсон нь энэ оныхоос 26.6 хувиар ихэссэн дүн юм гэж НАТО-гийн мэдэгдэлд тэмдэглэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.