ИБУИНХУ 2024 ОНООС ГАР ТЭЭШНИЙ ДҮРЭМ ЖУРМЫГ ХӨНГӨВЧЛӨХӨӨР БОЛЖЭЭ
Их Британийн засгийн газар 2024 оноос нисэх онгоцны буудлуудын аюулгүй байдлын үзлэгт ашигладаг төхөөрөмжүүдэд шинэчлэлт хийн хяналтын хэсгүүдэд нарийвчилсан үзүүлэлт бүхий 3D сканнер суурилуулахаар болжээ. Ингэснээр, 2024 оноос гар тээшний журамд өөрчлөлт оруулж зарим хатуу дүрмүүдийг хөнгөвчлөх боломжтой болох юм байна.
Английн Засгийн газар 2024 оны 6-р сар гэхэд тус улсын ихэнх нисэх буудалд хяналтын төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн байхаар төлөвлөжээ. Зорчигчдын ачаа тээшинд хяналт шалгалт явуулахад аялагчдын цүнхэн дэх эд зүйлсийг илүү нарийвчилсан зургаар харуулдаг шинэ өндөр технологийн 3D сканнеруудыг нисэх онгоцны буудлуудын хяналтын цэгүүдэд суурилуулах юм байна.
Энэ ажлын үр дүнд, зорчигчдод зөвхөн 100 мл-ээс хэтрэхгүй шингэн зүйл гар тээшиндээ авч орохыг заасан байдаг бол үүнийг хоёр литр болгон нэмэгдүүлэх юм байна. Үүнээс гадна, одоогийн байдлаар, онгоцны буудлуудын аюулгүй байдлын үзлэгт хамрагдахын тулд хүмүүс гар тээшнээсээ таблет, зөөврийн компьютер, шингэн зүйл зэргийг авч гаргаж хянуулаад нэвтрэх шаардлагатай байдаг.
Харин энэхүү журмын өөрчлөлтийн дагуу 3D сканнерт шууд хянуулаад орох юм байна. Их Британийн Тээврийн яамны мэдээлснээр, үүнийг бүрэн хэрэгжүүлэхэд хоёр жилийн хугацаа шаардагдах бөгөөд шинэ технологи нь зорчигчдын аюулгүй байдлын хяналтад орох хүлээлтийн хугацааг багасгаж, ачаа тээшнээс аюултай зүйлсийг илүү сайн илрүүлэх юм байна.
Сэтгэгдэл
Зочин [150.129.141.126] 2022-12-19 13:42:29
Ashguidee