Хөгжлийн банкны хулгайн хэрэг хаана очоод замхарсан бэ?

Aдмин / Хууль

Бондын санхүүжилтээр боссон гэгдэх Хөгжлийн банкийг улс төрчил тоносон мэдээлэл бараг ор тас мартагдах шахаад байна. Учир нь нүүрсний хулгайн сэдэв халуун хэвээр. Хөгжлийн банканд холбогдуулан тодорхой улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын нэр ил болсон ч хэрэг ямар шатандаа яваа, хэрхэн яаж шийдэгдсэн. Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар сүүлийн үед Засгийн газраас огт мэдээлэл хийсэнгүй. Наад зах нь УИХ-ын 3 гишүүн 33 тэрбумын гурвал гэж нэршиж хоч зүүх хүртэл нэг хэсэг дуулиан тарьсан ч сэжиг бүхий байдлаар дахин замхарч магадгүй байна.

ЖДҮ-г дэмжих сангийн мөнгийг УИХ-ын гишүүд хувааж авсан хэрэг ч яг иймэрхүү дүр зурагтайгаар сарнисан юм. Үнэхээр мартагнуулж байгаад сонгуульд үдэх гэж байгаа биш л бол шат шатны холбогдох яам, газрууд нь иргэдээ мэдээллээр хангах үүрэгээ санамаар.

12 сарын 19-ны өдрийн мэдээгээр Хөгжлийн Банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арванхоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 809.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Гэтэл улс төржилтөөс холуур тойрч чадаагүй энэ хэрэгт хэн хэн ямар хэмжээний зээл яаж төлсөнийг иргэд мэдэх эрхгүй гэж үү. Ямар нэг хэрэгт нэр холбогдуулж зарлахдаа улс төрийн өнцөг хүчтэй баримталдаг хэр нь хэргийн шийдвэрлэлт, хариуцлага хүлээх процессыг ярих дургүй төртэй болсон уу.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.192] 2022-12-26 11:31:30

Шүүгч прокурор нарын цалин хангамжийг бууруул үхэж байсан новшнууд татвар төлөгчдийн мөнгөөр татвар талагч нарт үйлчлэхгүй авигачидад үйлчлээд байна

ЗОЧИН [202.126.89.192] 2022-12-26 11:29:51

АВИЛГАЧ ПРОКУРОР ШҮҮГЧ НАР ДЭЭР ОЧООД ЗАМХАРНА ГЭЖ ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ ОЙЛГОМЖТОЙ

Зочин [150.129.143.230] 2022-12-22 13:57:05

Саарал байшин Цагаан байшин хавиар л алга болох магадлал маш өндөр. Татвар төлөгч баялаг бүтээгч хүмүүст хатуу төр дөө

Иргэн [202.126.89.65] 2022-12-22 12:34:20

ЖДҮ, Хөгжлийн банк, Концесийн гэрээ бүгдийг авсан эрхэм гишүүн Бямбацогт ЗТХЯ- ы сайд хийгээд л явж бна 33 тэрбум яах ч үгүй

Зочин [192.82.91.171] 2022-12-22 11:15:19

МАН-ЫН ОРДОН ДАХЬ ХУЛГАЙЧДААС НЭГ МӨР САЛАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЛЭЭ ЭРЧИМЖҮҮЛЭЭРЭЙ. ИНГЭЖ МАН-ААР ДАРЛУУЛЖ ДЭЭРЭЛХҮҮЛЖ ДОРОМЖЛУУЛЖ БАЙХ ЁСГҮЙ ШҮҮ МОНГОЛЫН ЗАЛУУ ҮЕ

иргэн [64.119.27.35] 2022-12-22 11:14:07

энэ хуулийнханыг бүгдийг солих хэрэгтэй

Зочин [202.9.40.244] 2022-12-22 11:12:32

За яахав хэрэг хуучирдаггүйм даа удахгүй

Зочин [202.21.109.37] 2022-12-22 09:05:56

Монголынхоо төлөө биш өөрсдийнхөө тансаг байдал, ходоодныхоо төлөө төр барихаа болимоор юм.Ардын нам гэдэг нэрэн дор бүлэглэж Монголоо тонон ядууруулж болохгүй.

Зочин [103.26.195.56] 2022-12-22 06:03:44

Бузар хулгайчдыг ард түмэн мартаагүы шүүиршэн


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.