Бага насны хүүхэд хүчирхийлэх, төрийн өмч хулгайлах, эх орноосоо урвах гуравт цаазын ялыг сэргээхийг иргэд хэлж байна!
1. Эх орноосоо урвах.
Монгол улсын эрүүгийн хуульд
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
19.1 дүгээр зүйл.Эх орноосоо урвах
Хэвлэх
1.Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Гэсэн ганцхан заалт байна. Харин дайн байлдаан болоогүй энх тайван цагт тусгаар, тогтнол үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах, эх орноосоо урвах үйлдлийг ямар хууль, ямар зүйл ангиар хуульчилж өгсөн нь тодорхойгүй байна.
Эрүүгийн хуульд зарим эрх зүйчдийн санал болгож буйгаар эх орноосоо урвах, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан гэмт хэргийн ялын дээд хэмжээг цаазлах ялаар шийтгэдэг байх санал гаргажээ. Учир нь одоогийн хүчин төгөлдөр эрүүгийн хуульд гадаадын тагнуулын байгууллагуудтай хамтран ажилласан гэх л обьектив байдлаар тусссан ба эрх мэдэл албан тушаалтнууд үндэсний аюулгүй байдлыг хохироох гэх тодорхой эрүүгийн хуульд тодорхой заагдаагүй байна.
Жишээ нь хууль бусаар гадаадын иргэн харъяатад газар нутаг, түүний баялгийг зарсан бол эх орноосоо урвасанд тооцож эрүүгийн хуулиар хүнд ял шийтгэдэг болж байэ энэ төрлийн гэмт хэргийн хор хохирол буурах аж.
2. Авлигал авах, улсын төсвийн хөрөнгийг хувьдаа завших, нийтийн өмчийг завших гэмт хэргийг ч ялгалгүй цаазаар авах ялын дээд хэмжээг хэрэгжүүлдэг болох зарим орнуудад эрх мэдэл, явцуурхал, нийгмийн гажуудлаа эрүүгийн хуулийн чанга, хатуу заалтууд баримталж бууруулдаг туршлага нэлээд тархсан.
Эрх мэдэл албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа буруугаар ашиглан хэдэн тэрбумаар нь улсаа хохироосон гэмт хэрэгтнүүд өнөөдөр сул чөлөөтэй улс төрийн амьдралд хүч түрэн оролцож байгаа нь яг энэ төрлийн эрх зүй, хуулийн заалтууд сул, цоорхой ихтэй, овжин зальтай этгээдүүд хүссэнээрээ тайлбарлаж болдон хялбар байгаагынх
3. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол эрүүгийн хуулийн ялын дээд хэмжээгээр цаазаар аваачдаг болох энэ төрлийн хэтэрхий балмад хэрцгий гэмт хэргийг нам таслан зогсоох арга хэлбэр нь цаазаар аваачих. Насаар нь хориод ямар нэг байдлаар гэмт хэрэгтэн засрах найдваргүй ба нийгэмд үзүүлэх хор нөлөө их ба хохирогчдын хохирол барагдах хангалттай шалтгаан болж чадахгүй.
Бага насны хүүхдэд элдэв бусаар онц хэрцгийгээр хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүний ухамсар, төлөвшил, ёс суртахуунлаг чанар огт байхггүйг илтгэдэг. Тэгээд ч ийм төрлийн гэмт хэрэг байнга гарсаар байгаа нь манайд одоохондоо цаазын ялыг огт байхгүй болгож болохгүй хэмжээнд фактууд хөвөрч байгаагаас бэлхэн мэдэх хүмүүс олон.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.192] 2022-12-26 11:27:58
МАШ ЗӨВ ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ӨӨРӨӨ ЭНЭ ЗҮЙЛЭЭР ОРЧИХ ГЭЭД ЦААЗЫН ЯЛГҮЙ БОЛГОСЫН
ЗОЧИН [202.126.89.192] 2022-12-26 11:28:39
ХУЛГАЙЧУУД ӨӨРСДӨӨ ЦААЗ АВЧИХ ГЭЭД ИЙМ ГУУЛЬ БАТАЛЖЭЭ
Зочин [202.21.113.42] 2022-12-24 11:41:23
маш зөв дэмжиж байна, эх орноо, үр хүүхэд, хүнийг хайрлах сэтгэлгүй хүнийг ял өгч тэжээх ямар шаардлага байна, цаазын ялыг сэргээ
Зочин [202.126.90.83] 2022-12-26 11:12:48
Mash zov.
Зочин [202.126.88.107] 2022-12-23 07:33:03
Zovhon ulsad ih hemjeenii hohirol uciruulsan,eh ornoosoo uravsan bol tsaaziin yal nogduul.huchingiin heregt bolohgui uchir ni huchidsen hunee alchihdag yum. Hun etsee hurtel amindaa hairtai nuuh gej oroldono.
Зочин [66.181.161.42] 2022-12-22 23:50:08
Tsalingiin dood hemjeeg 12 sartai duitseh hulgai awilgald 25 deesh jil horih yal, 5n jiliin ajliin holstei dutseh hulgai awilgald shuud tsaaz geh met tegwel turiin baiguullaga goy tsewershine .
Зочин [150.129.143.230] 2022-12-22 13:53:15
Томилгооны шүүх прокурор авилгын үүр гишүүд чинь баталдаг бол уу
Зочин [202.9.40.141] 2022-12-22 13:36:58
Дэмжиж байна
Зочин [192.82.91.171] 2022-12-22 12:44:24
ЭНД ДУРДСМАН ХЭРГҮҮДЭД ЦААЗЫН ЯЛ ОНООХ ЭСЭХ ТАЛААР НИЙТ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛААД Л ТҮМЭН ОЛНЫ САНАЛД ТУЛГУУРАЖ ШИЙДЭЖ ХУУЛЬЧИЛ
Тулга [192.82.65.103] 2022-12-22 11:14:12
Дахиад бичие ! Улсаас мөнгө хулгайлсан хулгайчдыг, эх орноо зарсан, эх орноосоо уравсан ангилалт багтаах хэрэгтэй. Харин ХҮНИЙ АМЬ НАСЫГ САНААТАЙГААР, ЗЭРЛЭГЭЭР БҮРЛЭГСЭН тохиолдолд цаазын ял оноох хэрэгтэй. Энэ заалт Монгол улсд заавал байх ёстой. Өвөг дээдс маань АМИЙГ АМИАР сольдог хатуу зарчимтай байж, Монголд хүн амины маш ноцтой олон хэрэг гардаг. Хүзүүгүй хулгайчаас болж хүний амийг 25 жилээр үнэлэх болж. Зэрлэг араатнаас дор авирлаж хүний амь насанд хүрсэн хулгайч 20 жил суугаад гарч ирж байна. Гэтэл ард талд нь хохироод үлдэж байгаа ар гэр, аав ээж, үр хүүхэд, ахан дүүсийн сэтгэл, шаналал нь арилдаггүй насан туршийг зовиуртай явдаг. Ар талд үлдэж байгаа хүмүүсийн амьдрал нь тэр чигтэй сүйрдэг, хар толботой үлддэг. Иймд хүний амийг амиар л солих хэрэгтэй.
Зочин [64.119.23.161] 2022-12-22 09:23:49
yaraltai hurdan batlaarai
Зочин [203.23.199.221] 2022-12-22 09:14:47
Хэдэн толгой шонд өлгөж, гэр бүлийг цөллөгт явуулбал авилга хулгай жаахан буурах магадлал ....
Иргэн [202.131.243.186] 2022-12-22 08:35:54
Итгэл даах шударга шүүхтэй болсон цагт цаазын ял зэргийг ярих хэрэгтэй
Зочин [204.101.225.90] 2022-12-22 06:43:20
Yag xuv demjij bna!!