Дэлхийн алдарт “Louis Vuitton” брэнд монгол гэрийг онцолжээ
Швейцарийн уулархаг нутаг дахь Сент-Мориц амралтын газарт дэлхийн алдарт “Louis Vuitton” брэнд поп-арт дэлгүүр нээжээ.Уг дэлгүүрийг нүүдэлчин ард түмний уламжлалт ёс заншлаар байшин хэлбэрээр бүтээснээрээ онцлогтой. Энэ нь монгол гэрийн гадаад болон дотоод үзэмжийг онцлон харуулж, хэв маягийг тодотгож өгчээ. Тус брэнд нь 1998 оноос тасралтгүй тансаг цүнх, чемодан, хувцас, гоёл чимэглэл, үнэт эдлэл зэргээрээ дэлхийд танигдсан. LV-гийн дэлгүүрүүд зөвхөн том худалдааны дэлгүүрүүд эсвэл люкс зэрэглэлийн худалдааны төвүүдэд л байрладаг. Мөн зарим бараа бүтээгдэхүүн нь зөвхөн вип харилцагчдад л худалдаалах зориулалттай байдаг аж.
Ташрамд дурдахад, 2018 онд ОХУд зохион байгуулсан хөлбөмбөгийн ДАШТ-ээр 6 кг алтан цомыг тээвэрлэх чемодан урлаж өгчээ. Мөн энэ жилийн Катарт болсон ДАШТ-ээр мөн адил LV брэнд цомыг тээвэрлэх цомыг тээвэрлэх чемодан урлаж өгсөн байна.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.128] 2022-12-24 21:10:48
Манай дизайнарууд чанартай сайн материалаар ийм загварлаг гэр бүтээж дөнгөөгүй юм байх даа.
Зочин [192.82.69.192] 2022-12-22 22:03:27
Монгол хүн монгол юм болгондоо муу шүү дээ. Монгол гэр утаа майтай гэнэ, монгол мал ашиг шимгүй гэнэ.... гээд хөврөнө дөө.
Зочин [37.166.169.196] 2022-12-22 14:48:41
Tulga ta LV tuuhiig sain medeh heregtei. Daraa n zov bich 1998 ond baiguulagdazgui.
зочин [103.212.119.152] 2022-12-22 14:31:30
Монгол өөрийн брендээ алдаж байна