Оросын хамгийн чинээлэг иргэд 90 гаруй тэрбум ам.доллар алджээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын хамгийн чинээлэг иргэд Украины нөхцөл байдлын улмаас энэ онд 92.6 тэрбум орчим ам.доллар алдсан гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлж байгаагаар, чинээлэг оросуудын нийт хөрөнгө хоёрдугаар сард 46.6 тэрбум ам.доллароор буурсан байна. Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа тэд дахин 47 тэрбум ам.доллар алджээ. Он гарснаас хойш Оросын хамгийн баян бизнес эрхлэгчдийн хөрөнгө 74.3 тэрбум ам.доллароор буурсан гэж 2012 оноос хойш гаргаж байгаа “Bloomberg Billionaires Index”-т энэ сарын эхээр мэдээлсэн байна.

Уг индексийг гаргахдаа бизнес эрхлэгчдийн компаниудын хувьцааны үнэд үндэслэдэг. Тухайлбал, уул уурхай, металлургийн “Evraz” холдингийн хувьцаа эзэмшигч Роман Абрамович 9.3 тэрбум ам.доллар алдаж, хөрөнгө нь 8.7 тэрбум ам.доллар болж буурчээ.

Үүнээс гадна байгалийн хий үйлдвэрлэгч “Новатэк” компанийн хувьцаа эзэмшигч Геннадий Тимченкогийн хөрөнгө 13.9 тэрбум ам.доллар болж буурч, 8.48 тэрбум ам.доллар алдсан бол “Северсталь” компанийн гол хувьцаа эзэмшигч Алексей Мордашов 7.79 тэрбум доллароор ядуурч, 21 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.180] 2023-01-01 21:03:06

АНУ болон барууны орнууд ОХУ-ыг болон Оросын иргэдийг их гадуурхаж хааж боож бөөрөлхөж байна даа. Гэхдээ Орос улс оршин тогтносоор л байх болов уу даа. Монголчууд бид Украйн, АНУ-ыг өмөөрч хөрш Орос улстай муудалцаж хэзээ ч болохгүй гэдгийг ойлгох нь чухал юм. Бидэнд Монголын эрх ашиг чухал юм. бусад орон хоорондоо яах нь бидэнд огт хамаагүй

Хулгайгаар баяжсан юмнууд хулгайч хэвээр байдаг юм байнадоо. [103.212.118.148] 2022-12-30 15:52:13

Америк, Европ ч хулгайч болж дуусчээ. Хогийн юмнууд.

Зочин [82.196.12.26] 2022-12-30 13:20:36

Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг болжээ, хөөрхий.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.