Ж.Байден АНУ-ын төсвийн тухай хуульд гарын үсэг зуржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд дэмжлэг үзүүлэхэд 45 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгасан тус улсын төсвийн тухай хуульд пүрэв гарагт гарын үсэг зурлаа. Энэ нь Ж.Байден Конгрессоос анх хүсэж байсан хэмжээнээс их байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. 2023 оны есдүгээр сар хүртэлх АНУ-ын нийт төсөв 1.7 их наяд ам.доллар бөгөөд үүний тал хувь нь (858 тэрбум орчим ам.доллар) батлан хамгаалах салбарыг санхүүжүүлэхэд зарцуулагдана.
АНУ-ын төсөвт Украиныг дэмжихэд хуваарилсан 45 тэрбум ам.долларын 9 тэрбумыг нь цэргийн тусламжид зориулах бол 16 тэрбум ам.долларыг ОХУ-ын халдлагад өртсөн тус улсад үзүүлэх эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжийг санхүүжүүлэхэд зарцуулах аж.
Харин 12 тэрбум ам.долларыг одоо бэлэн байгаа зэвсгийг Украинд өгсний дараа АНУ-ын армийн нөөцийг зэр зэвсгээр дүүргэх зардлыг нөхөхөд зарцуулах ёстой байна. Европт байрлаж буй АНУ-ын цэргүүдийн нэмэлт зардалд Вашингтон дахин 7 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.146] 2022-12-31 08:25:47
Энэ хүн АНУ.ын төрд удвал Укриан улс дэлхийн давцангаас арчигдана