Нэр бүхий ББСБ-д тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас банк бус санхүүгийн байгууллагуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад 2021 оны борлуулалтын орлогоороо тэргүүлэх 50 ББСБ-ыг хамруулснаас иргэдэд олгож буй зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулахгүйгээр үндэслэлгүй тогтоосон байж болзошгүй үйлдэлд нэр бүхий 26 ББСБ-д зөрчлийн хэрэг нээж шалгажээ.
Шалгалтын явцад зээлдэгчээр төлүүлж буй зээл олгосны шимтгэлийг үндэслэлтэй тогтоолгүйгээр зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулалгүйгээр зээл олгосны шимтгэлийг 1 хувь, хугацаа сунгахад үлдэгдлээс 1 хувь гэж тус тус тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулсан ББСБ-уудад тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.
Мөн ББСБ-уудад зээл олголтын шимтгэлийг зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.107] 2023-01-02 12:17:55
ҮНЭН Л БАЙХ БОЛТУГАЙ ЭНЭ ГАЗАР АЖЛАА ХИЙДЭГ ЮМ УУ. УИХУЛГАЙЧИД Л БАГА ХҮҮТЭЙ МӨНГӨ АВААД АРД ТҮМНИЙГ ШУЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
Tulga [192.82.65.103] 2023-01-02 08:50:01
Үнэн мэдээлэл юм бол 26 ББСБ-ынхаа нэрийг нь тодорхой бич. Бусдад нь сургамж болог, мөн хууль бус үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг үйлчлүүлэгчид цаашд анхаарч байг.
Зочин [122.201.31.30] 2022-12-30 20:44:50
Маш бага тусаж байна . 500-1000саяар торго.
Зочин [202.126.89.200] 2022-12-31 00:03:47
Зөв