5000 ПРИУС МАШИНЫ НҮҮРСЭН ЯНДАНГ ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР ГАРГАЖЭЭ
-Ийм тооны машин нүүрсэн яндангүй хотын хөдөлгөөнд оролцож, хар тугалга тэргүүтэй 200 төрлийн хорт бодис агаарт ялгаруулсаар байна -
Хүний сэтгэцэд өөрчлөлт оруулахаас эхлээд бүхий л эд эрхтэнд нөлөөлдөг хар тугалга тэргүүтэй 200 гаруй төрлийн хорт бодис ялгаруулахаас сэргийлдэг нүүрсэн яндан буюу катализаторыг приус машинаас нь салган авч худалдаалах, цаашлаад БНХАУ руу гаргах явдал тасрахгүй байна. Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа “Prius” маркийн автомашины нүүрсэн яндан үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байна.
Цагдаагийн байгууллагад “Нүүрсэн яндангаа хулгайд алдлаа” гэсэн 829 дуудлага иржээ. Түүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар нүүрсэн яндантай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой ажлын хэсэг байгуулагдан, шалгалт хийхэд 2446 “Приус” машин катализатор буюу нүүрсэн яндангүй байсан нь тогтоогдсон байгаа юм.
Тэгвэл гаалийн байгууллагын мэдээллээр хилээр өнөөдрийг хүртэл 27.5 тонн катализаторыг экспортолсон тоон мэдээлэл гарчээ. Нэг машины нүүрсэн яндан дунджаар таван кг гэж үзвэл 27.5 тонн нь 5000 машины нүүрсэн яндан гэсэн үг. Энэ бол өндөр тоо. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 5000 машины утаа шүүгчгүйгээр замын хөдөлгөөнд оролцож нийтийн эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж байна.
Нүүрсэн янданд хяналт тавих гол газар нь авто оношилгооны төвүүд байдаг. Гэвч жолооч нар оношилгоонд машинаа оруулахдаа бусдын янданг түр тавих, эсвэл хятад яндан суурилуулах маягаар оношилгоог давчихдаг. Оношилгооны төвүүд ч тодорхой эрх мэдэл, нарийн шалгах стандарт байхгүйгээс нүүрсэн яндан дээр баттай сайн хяналт тавьж чаддаггүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг юм билээ. Агаарын бохирдолд онц ноцтой хохирол учруулж байгаа нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглосон хууль эрх зүйн орчин байхгүй байгаа нь өнөөдрийн хамгийн ноцтой үр дагавар болсоор байгаа юм. Ченжүүд энэ цоорхойг овжин ашиглаж, хилээр гаргахыг хориглосон гаалийн байгууллагыг шүүхэд өгөөд ялж байсан тохиолдол хүртэл байдаг.
Тиймээс цаашид хилээр гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад нүүрсэн янданг оруулах шаардлагатайг бид удаа дараа хөндөн бичсээр байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хамтарсан ажлын хэсгийнхэн энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд яаралтай ажил хэрэг болгох нь чухал байна
Сэтгэгдэл
Зочин [103.26.193.192] 2023-01-04 13:58:23
Тиим машинуудыг бүгдииг зогсоох шаардлагатай
Зочин [66.181.190.194] 2023-01-04 08:42:53
Хууль бусаар гэдэг нь хулгайгаар уу? Хилээр яаж гарсан байхав? УИХ-аас нөлөөлөл байгаад гарсан байлгүй дээ. Мань мэт шууд хураалгаад торгуулах бх даа
бямбаа [66.181.190.194] 2023-01-04 08:38:49
ГЕГ хил дээр нүүрсэн янданг хурааж гаргахгүй байж болдоггүй юм уу? Ер н гааль ер нь байна уу?
Зочин [103.140.11.215] 2023-01-03 19:11:04
100 цаас аваад тэнцүүлж байна лээ
Зочин [202.131.243.186] 2023-01-03 08:41:59
Дандаа болохгүй наймаа хийж ашиг олдог хэсэг бүлэг байнаа, төр төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болсон.
Зочин [188.162.254.108] 2023-01-03 00:25:50
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая
Зочин [66.181.161.35] 2023-01-02 23:26:22
Ер нь утаа их хаядаг машиныг явахыг хориглох ёстой. . Хотын төв зах гэж бүсчилж мөнгө татахын оронд бүгдийн эрүүл зорчих эрхийг бодож шүүлтүүр зайлшгүй суулгасан нөхцөлд л явах эрхтэй байвал. Ялангуяа автобуснуудын утааг улсаас хянаж баймаар. Цагдаа ч утаа хаясан машиныг зогсоож хөдөлгөөнд оролцуулахгүй баймаар бга юм.
[122.201.21.184] 2023-01-03 11:06:06
түрээд гэрт нь хүргэж өгнө.
Зочин [66.181.161.35] 2023-01-02 23:14:23
Хилээр яагаад зөвшөөрөөд гаргаад байгаа билээ? Үндэсний аюулгүй байдал чинь эрүүл мэндтэй хамааоалгүй юмуу? Энэ талаар мэдэнгүүтээ зогсоож хорих ёстой юм бишүү. Ингэхэд хянаж хорих шийдвэр гаргах ёстой мэдэлтэн нь хаанахын ямар хүн бга юм бол? Эвдэрхий машины янданг ч гадагш гаргахгүй байвал дотооддоо л зарагдаж таараа. Тэгэх л хэрэгтэй баймаар.
Зочин [122.201.21.184] 2023-01-03 11:07:12
хужаа эрлийз даргууд хужаа сэтгэлтэй хужаагаа дэмжихээ л мэднэ. эхнээсээ баярцогт элбэгдорж гээд харуулаад байна шүү дээ
Иргэн [122.201.22.195] 2023-01-02 20:40:49
Өө 2446 ширхэг приус нийслэлийн агаарыг бохирдуулчихсан уу?
зочин [64.119.20.45] 2023-01-02 18:47:56
Нүүрсний яндангүй машиныг хөдөлгөөнд оролцож байвал машиныг хурааж улсын орлого болгодог өөрчлөлтийг хуулиндаа оруулмаар байна. Та нар мөнгө саах дуртай биздээ.
Зочин [103.26.193.103] 2023-01-02 16:48:08
Энэ улсыг иргэд бид харсаар байгаад сөнөөх үү. Алт эсвэл дарга нараа янзрах уу
Zochin [202.9.47.48] 2023-01-02 14:25:13
Yamnii shiidver gargadag heregjyyldeg ajlaa meddeg hiij chaddag hyn amitan bnuu??huvtsnii gol,tsaasnii erlegyyd ene terhen yarij ih tsarailj ,yambagnaj suuhaas uur chadvargyi yumnuudiig zaluu meddeg chaddagaar ni solih yumsaaan
Зочин [192.82.68.74] 2023-01-02 14:12:51
хэдэн жил л яригдаж байгаа шүү дээ . Хилээр гаргахыг нь хориглоод болчих юм байна шүү дээ
э [117.111.11.84] 2023-01-02 13:44:01
ийм л тэнэг төр засагтай улсдаа бид
Зочин [122.201.22.52] 2023-01-02 13:57:27
Ийм тэнэг төр засагтай улсдаа бид чинь хар малнууд өөрсдийх нь хүүхэд хордож бгаг бододгүйл юм байхдаа монгол хүн гэж малаас дор болжээ ийм байвал улахгүй мөхнөл биз өөр яахав