ХОРИГДЛУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСИЙГ ОЛГОЛГҮЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭХ НЯГТЛАН БОДОГЧИД ХОЛБОГДОХ ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 282 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б нь бусдаас хахууль авсан, 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, хоригдлуудын 10 сая 520 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан, Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Э нь хуурамч баримт бичгүүдийг үндэслэн нийт 378,140 ширхэг онцгой албан татварын тэмдгийг олгосон гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн хэргүүд:
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113
- Өмчлөх эрхийн эсрэг 96
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 11
- Эдийн засгийн 2
- Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 17
- Авлигын 8
- Амьд явах эрхийн эсрэг 11
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2
- Хуурамч баримт бичиг үйлдэх 6 гээд нийт 282 хэрэг.
Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,350, мөрдөн байцаалтын 1,096 хэрэгт хяналт тавьжээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.81] 2023-01-05 11:29:59
та нар худал шидээд яадаг юм шүүх ямар шийдэх биш