АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-д айлчилна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ойрын долоо хоногт БНХАУ-д айлчилж, тус улсын Гадаад хэргийн шинэ сайд Чинь Гантай уулзана гэж Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мягмар гарагт мэдээлжээ. Хятад улс АНУ-д сууж байсан Элчин сайдаа Гадаад хэргийн сайдаар томилсон тухай тус улсын төрийн хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен шинэ оны эхний өдөр Хятадын шинээр томилогдсон Гадаад хэргийн сайдтай утсаар ярьсан юм.

Өдгөө 56 настай Чинь Ган нь 2021-2022 онд АНУ-д Элчин сайдаар сууж байв. Тэрбээр Хятад-Америкийн харилцааны хамгийн хүнд үед буюу 2021 оны 7 дугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдож байжээ. Харин өнгөрсөн 10-аад жилд Хятадын Гадаад хэргийн сайдаар ажилласан Ван И ХКН-ын Төв хорооны Гадаад хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.