БНСУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөнөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 2022 онд түүхэнд дээд үзүүлэлтэд хүрснийг мягмар гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа. Солонгосын Статистикийн хорооны мэдээлснээр, өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ өмнөх оныхоос 3.2 хувиар өсөж, 30.45 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр түүхэндээ анх удаа 30 тэрбум ам.долларын босгыг давсан байна.

Тодруулбал, аж үйлдвэрийн салбарт оруулсан ГШХО 149.4 хувиар өсөж, 12.48 тэрбум ам.долларт хүрсэн бол дотоодын үйлчилгээний салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 29.6 хувиар бууран 16.59 тэрбум ам.долларт хүрчээ.

ГШХО-ыг улс орноор авч үзвэл, АНУ-аас оруулсан хөрөнгө оруулалт 65.2 хувиар өсөж, 8.69 тэрбум ам.долларт хүрчээ. Харин Европын Холбооны хөрөнгө оруулалт 36.9 хувиар буурсан дүн үзүүлж, 8.07 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн үйлдвэр байгуулах, ажлын байр бий болгох зэрэг боломжийг бүрдүүлдэг шинэ төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалт мөн 2022 онд өмнөх оныхоос 23.4 хувиар өсөж, шинэ дээд үзүүлэлт болох 22.32 тэрбум ам.долларт хүрчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.