Алтны үнэ 1850 ам.доллароос дээшилж өсжээ

Aдмин / Гадаад мэдээ

Шинэ он гарсны дараа алтны үнэ мэдэгдэхүйц өсөж, өнгөрсөн оны зургаадугаар сараас хойших дээд хэмжээндээ хүрсэн бол зах зээлүүд АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн /ХНС/ 12 дугаар сарын хурлын протоколыг, мөн худалдааны мэдээллийг харуулдаг макро эдийн засгийн статистик мэдээ нийтлэгдэхийг хүлээж байна. Мягмар гарагт Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааны явцад хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 1850 ам.доллароос дээшилж өсөж, 1856.6 ам.доллар болсон нь 2022 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Үүний зэрэгцээ мөнгөний фьючерс үнэ 2.29 хувиар өсөж, нэг унц нь 24.59 ам.долларт хүрчээ.

Хөрөнгө оруулагчид АНУ-ын ХНС-гийн 12 дугаар сарын хурлын протоколыг лхагва гарагт нийтлэхийг хүлээж байна. Зах зээлүүд ХНС-ийн бодлогын талаар мэдээлэл авна гэж найдаж байна. Шинжээчдийн таамаглалд үндэслэн “CME Group”-ын мэдээлснээр, хоёрдугаар сард ХНС бодлогын хүүгээ дахин 0.25 хувиар нэмэгдүүлж, жилийн 4.5-4.75 хувь болгож магадгүй байна.

Тэгвэл баасан гарагт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл гарна. Шинжээчдийн мэдээлснээр, өнгөрсөн 12 дугаар сарын ажилгүйдлийн үзүүлэлт 11 дүгээр сарын түвшинд 3.7 хувьтай хэвээр байсан бол хөдөө аж ахуйн бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо өмнөх сард 263 мянгаар өссөний дараа 200 мянгаар нэмэгджээ. Үүнээс гадна, хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурч байгаад анхаарлаа хандуулж байна. Тодруулбал, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж (US Treasuries) өмнөх хаалтын түвшнээс 3.748 хувиар буурч 3.831 хувь болжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.