ДҮН ӨВЛӨӨР АРХИ ЗАРАХЫГ ХОРИГЛОЁ

Aдмин / Хууль

Монголчуудын баяр ихэнхдээ дүн өвлийн жавар тачигнасан хүйтэнд болдог. Шинэ жил, цагаан сар, эмэгтэйч үүдийн баяр, эрчүүдийн баяр гэхчилэн. Манайхан шө- нөдөө гуч гарч хүйтрэх хүйтэн жаварт баяр тэмдэглэн согтож осгох нь сүүлийн жил үүдэд хэрээс хэтэрч байна. Саяын баяраар л гэхэд 23 хүн зүй бусаар хорвоог орхив. Осгож үхсэн нь талаас илүү. Бид цагдааг гудамжинд согтуу хэвтэж байгаа хүнийг эрүүлжүүлэхэд хийсэнгүй хэмээн шүүмжилдэг. Гэвч сая гаруй хүнтэй том хотын 650 гаруй баар, цэнгээний газрын алинд нь уугаад хаана нь согтоод уначихсаныг яаж ч олж барах билээ.

Хаа байсан Хайлаастын эцэст гудамжинд тасраад уначихсан хүн азаар өөрөө л сэрэхгүй бол хөлдөөд л хонох шүү дээ. Бид архийг эр эм, охид хөвгүүдгүй их ууцгааж байна. Баяр болно гэдгийг архидалт болно гэсэнтэй агаар нэг ойлгодог болоод удлаа. Нэгэнт хүмүүс архидалт болохыг тэсэн ядан хүлээдэг болсон энэ үед төр засгаас зоригтой арга хэмжээ авах хэрэгтэй.

Олон арга хэмжээ авч Дүн өвлөөр архи зарахыг хориглоё болмоор байгаа ч давын өмнө дүн өвлийн хүйтэнд архи зарахыг хориглодог баймаар юм. Энэ нь арванхоёрдугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл архи согтууруулах ундааг өргөн олонд худалдаалахыг болиулах хэрэгтэй мэт. Нэгэнт хүмүүс ухамсраараа тааруулж уух чадваргүйгээс хойш ингэж арга хэмжээ авахаас өөр гарц байхгүй байна. Төр засгаас хүмүүсийн амьд явах эрхийг ингэж л хамгаалахаас өөр яах билээ. Тэгэхгүй бол бид архиндаа живээд дээр нь хөлдөж үхээд дуусах бололтой.


Сэтгэгдэл

Хоёо аюулын багыг нь сонгуулах хэрэгтэй. [103.212.118.148] 2023-01-05 20:37:58

Амьдралд бүтэхгүй зүйл олон байна. Архи ууж "И-и-и!" гэж уйлж стоессээ тайлахгүй бол болохгүй. Согтуурч уур утсаараа дарахгүй бол гудамжинд эрүүл гарч жагсаал цуглаанд оролцож цагдааг эсэргүүцэх үү? Энэ чинь согтуурснаас илүү аюултай ш дээ.

Зочин [192.82.81.41] 2023-01-05 15:51:05

Архийг хориглож болохгүй далдуур шагийн архи зарна. Ийм нийтлэл бичиж байгаа хүмүүс дандаа шагчид байдаг. Архийг уух нь уугаад уухгүй нь болино л биз хүний эрх ш тэй

Зочин [192.82.82.14] 2023-01-05 15:24:32

Ухаан сэтгэлгээ муу хүний бодол

Зортг [124.158.64.135] 2023-01-05 14:33:27

архийг хорьж зохицуулах маш буруу. Олон сөрөг үр дагвартай. Харин хүмүүс өөрсдөө тохируулж соёлтой хэрэглэж сурах хэрэгтэй. Энэ л зөв гарц.

zochin [66.181.160.79] 2023-01-05 12:47:15

Ingeed tenegteed yavchih ym.Bur neg kominust setgehuitei.um bolgoniig haana.horino gene.

бороохой [124.158.68.251] 2023-01-05 12:39:36

архийг хориод ямар ч хэрэггүй тэтгэвэр цалингаа нэмээч

Зочин [202.21.104.2] 2023-01-05 12:38:10

Харин ч өвлийн улиралд үнэгүй 100 гр архи өгвөл зохино. Ер нь архи л дэлхийг аварч байсан юм!!!!

Зочин [103.57.95.236] 2023-01-05 12:28:17

Ажлын байр цалингаа л нэмэгдүүл Хавтгайрсан халамжаа боль !!!! Архийг хориод ямарч нэмэргүй спиртийн наймаа цэцэглэж хятад хортой спирт хилээр ус шиг орж ирнэ. Хайран залуус архинд хордон үхэж хятадууд хяналтгүй монгол охинтой сууна. Өндөр хөгжилтөй орнууд архи худалдаалахыг хориголсон хууль гаргаад далд бизнес зохион байгуулгатай гэмт хэргийн бүлэглэлүүд захиалгат аллага үйлдэж байсан. Япон завгүй ажилуулая ухамсарт нь юм ойлгуулая гэж зориод амжилтанд хүрч зохиотой хэрэглээнд шилжсэн

Ар [66.181.187.25] 2023-01-05 11:58:37

Архины градусаа 20 иос хэтрүүлэхгүй болго архинаас болсон хэрэгийг чангатгах жолоо барьсан бол эрхийг 3 жилээр хас

Зочин [202.131.225.197] 2023-01-05 11:08:43

Delhii dayaaraa sudlaad oilgood zasaad yavj baigaa shde. arhi horino gej baihgui, arhi uulgamaargui baiya gevel humuus ajiltai boloh heregtei. ajitai bolloo geed tsalin baga bol bas uuna. ajiltai sain tsalintai, gadaad ru yavaad amarchihdag zugaaldag boloh uyd arhi baihgui bolno

Зочин [124.158.68.52] 2023-01-05 10:35:02

Азийн чоно гээд АН-ы нэг этгээдийн архи яалаа???

Зочин [124.158.68.52] 2023-01-05 10:34:31

за тэнэгтлээ. хортой архи гараад л ирнэ дээ. тэрэнд орвол архины градусаа багасга.

Jk [43.242.243.151] 2023-01-05 10:20:44

Архи хориглонгуут далд худалдаа,шаг,дамлан,хуурамч болон оросуууд шиг хаа хамаагүй хорт бодис ууж эхлэнэ.энэ нь илүү хорт сөрөг үр дагавартай.байгаа стандартын архи аа ууж л байг.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.