АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын сонгууль үргэлжилж байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Төлөөлөгчдийн танхимын даргын суудлын төлөөх эмх замбараагүй өрсөлдөөн улс орны байдалд муугаар нөлөөлнө гэдгийг мэдэгдэж, тус танхим дахь Бүгд найрамдах намын хууль тогтоогчдыг “хүлээцтэй” байхад уриалсан байна. Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдахчуудын удирдагч Кевин Маккартийг танхимын даргад сонгох гурван санал хураалт бүтэлгүйтсэнээр энэ суудлын төлөөх өрсөлдөөн өчигдрөөс дахин эхэлжээ. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон Завсрын сонгуулийн дүнгээр Бүгд найрамдахчууд Конгрессийн тус доод танхимд олонх болсон. Сонгуульд олонх болсон намын төлөөлөгч Танхимын дарга болох учиртай байдаг.

Харин өмнөх дарга Нэнси Пелосийн оронд Бүгд найрамдах намын конгрессмэн Маккартийг сонгохыг түүний өөрийнх нь намын цөөн хэдэн гишүүн эсэргүүцэж байгаа юм байна. Төлөөлөгчдийн танхимын даргыг батлалгүйгээр Конгрессийн доод танхимын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхлүүлэх боломжгүй. Нэр дэвшигчийг Танхимын даргаар сонгохын тулд наанадаж 218 санал шаардлагатай байна.

"Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгох ажил ийнхүү сунжирч байгааг “бүх дэлхий” харж байгаа, мөн энэ байдал Конгрессийн улс орныг удирдах чадварыг асуудалд оруулж мэдэхээр байна" гэж Ерөнхийлөгч нэмж дурджээ.

Бас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд Капитолийн ордон руу дайрсан халдлагын дараагаас Америкийн ардчилал сэргэсэн гэдэгт эргэлзэх сэдлийг АНУ-ын холбоотнууд болоод өрсөлдөгчдөд төрүүлж болзошгүй юм гэж Жо Байден тэмдэглэжээ. Одоогоос яг жилийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 6-нд өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигчид Жо Байденийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг Конгрессоор батламжлахад саад хийхээр Капитолийн ордон руу дайрч орж байсан юм. Тэрчлэн АНУ-ын сүүлийн 100 жилийн түүхэнд анх удаа Төлөөлөгчдийн танхим анхны хуралдааны өдрөө даргагүй өнжсөн тохиолдол болж байгааг Америкийн хэвлэлүүд онцолж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.