Токио хотоос нүүсэн өрхүүдийн хүүхэд тутамд 1 сая хүртэл иен олгоно

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийд хүн амын нягтшил хамгийн өндөртэйд тооцогддог Японы нийслэл Токио хотын шигүү суурьшлын бүсүүдээс нүүсэн айл өрхүүдийн хүүхдүүдэд 1 сая хүртэл иен олгохоо Японы эрх баригчид мэдэгджээ. Энэ нь 560 мянга орчим ам.доллартай тэнцэх мөнгө юм. Нийт 37.7 сая хүн амтай Японы нийслэл Токио хотын эрх баригчдын авч байгаа энэ арга хэмжээ нийслэлийн хүн амын нягтшлыг сааруулахад чиглэсэн байна. Мөн залуучууд нь том хотууд руу нүүснээс болж хүн амын хөгшрөлт эрчимжиж, хүн ам нь буурсан Японы бусад бүс нутгуудын хөгжлийг дэмжих зорилготой байна.

Дээрх мөнгөн төлбөрийг авахын тулд айл өрхүүд Токиогийн захын дүүргүүд рүү нүүх юм уу, өөр муж хотууд рүү нүүн суурьших учиртай юм. Мөн тухайн очсон газартаа 5-аас доошгүй жил оршин амьдрах шаардлагатай бөгөөд хэрвээ энэ хугацааг гүйцээлгүй өөр тийшээ нүүх тохиолдолд мөнгийг буцаан төлөх ёстой болох зохицуулалттай байна.

Энэ хөтөлбөрт Японы бүх муж бүс нутгийн 80 хувь нь хамрагдаж, тэдгээрт очиж суурьшсан айл өрхүүдэд амлаж байгаа дээрх мөнгөний талаас илүү хувийг олгох ёстой байна. Орон нутгуудын эрх баригчид цар тахлын жилүүдэд өөрчлөгдсөн амьдралын хэмнэл энэхүү шинээр нэвтрүүлж байгаа тэтгэлгийн ачаар өөрчлөгдөж, нутаг оронд нь шинэ оршин суугчид шилжин суурьших боломжийг нээнэ гэж найдаж байна. Японы Засгийн газрын тооцоогоор 2027 он гэхэд Токиогоос 10 мянгаад хүн хөдөө орон нутаг руу нүүх магадлалтай байна. Энд дурдахад, Японы хүн амын төрөлт эрс багасаж, хүмүүсийн наслалт өндөр болсноос хөгшрөлт эрчимтэй явагдаж байгаа. Одоогийн байдлаар тус улсад 100-аас дээш насны 90.500 хүн амьдардаг байна. 1963 онд ийм насныхан ердөө 153 байжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.9] 2023-01-06 10:04:37

1 yen - 27 төг шүү дээ, юу гэж 560мянган доллар байх вэ дээ

Зочин [202.9.47.23] 2023-01-06 08:17:19

Японы бүх газар барилгууд сүнстэй болов уу?

Зочин [202.131.225.197] 2023-01-06 09:40:54

nil suns suuder ym bil e kkk


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.