Токиод хүүхэд бүрд мөнгөн тэтгэмж олгоно

Aдмин / Гадаад мэдээ

Японы нийслэл Токио хотын эрх баригчид тус хотын 18-аас доош насны бүх хүүхдэд сар бүр 5000 иен олгохоор төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Өрхийн орлогоос үл хамааран хүүхэд бүрд олгох энэхүү мөнгөн тэтгэмжийг 2023 оны санхүүгийн жилээс олгож эхлэх бөгөөд одоогийн байдлаар 1.93 сая хүүхэд энэ мөнгөн тэтгэмжид хамрагдах аж. Энэхүү арга хэмжээ нь төрөлт эрс буурч буйг зогсоох зорилготой тул Токиогийн эрх баригчид шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгахаар ажиллаж байна. Японы 2023 оны санхүүгийн жил нь дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Токио хотын дарга Юрико Коике лхагва гарагт иргэддээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ, өнгөрсөн онд төрсөн хүүхдийн тоо урьдчилан тооцоолж байснаас 11 жилийн өмнө 800 мянгаас доошилж буурсныг дурдаад энэ нь нийгмийн үндэс суурийг ганхуулж буй цочирдмоор нөхцөл байдал болохыг тэмдэглэсэн байна. “Бид энэ асуудлыг дахин хойш тавих эрхгүй. Токио хот тодорхой арга хэмжээнүүдийг шинээр санаачлан хэрэгжүүлж, түүчээлэн ажиллах болно” гэж тэрбээр онцолжээ.


Сэтгэгдэл

Тоонуудыг харьцуулбал .... [103.212.118.148] 2023-01-09 23:09:33

Засгийн гарын 10,000, Токиогийн захиргаанаас 5.000, нийтдээ сард 15.000 йен. Энэ чинь 150 орчим доллар буюу 500.000 төгрөг. Манайх тэгтэл 100.000 төгрөг.5 дахин бага юмдаа. Япон 125 сая хүн амтай, Монгол 3.4-хөн сая хүнтэй. Их ялгаатай байна уу? Бид чинь 1945 онд Японыг ч ёстой яальсандаа . Кх!

зочин [66.181.179.133] 2023-01-07 19:12:00

Мэдээний эх сурвалжаа бичээч ээ, энэ мэдээ үнэн зөв мэдээ мөн үү? Японд угаасаа хүүхдэд сар бүр 10000 иен олгодог биз дээ? Энэ юун мэдээ вэ? андуурсан уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.