Шударга шүүх үгүй болсон бол энэ Улсад бүх зүйл худал болсонтой адил!
Үнэн шударга бүхэн ариун шүүх, алдаагүй хуулийн дор бий болдог. Гэтэл Монголын шүүхэд итгэх иргэд олон нийтийн итгэл өдөр ирэх тусам хөсөрдөж байна. Авлига албан тушаалын гэмт хэрэгт улс төрийн байр суурь баримтлах буюу хараатаар ажиллах ёс зүйгүй үйлдэл шүүгчдийн үйл ажиллагаанаас харагдах болсон нь хэнд ч ойлгомжтой хэвээр байгааг иргэд цахим орчинд хүчтэй илэрхийлэн, дургүйцэж байна. ЭЦА-ны хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрээс нь 10 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгүүдийн гэрээ олдсон УБТЗ-ын Хэлтсийн дарга С.Батдөлийг баривчилсан ч, сулласан нь олны дургүйцлийг хүргэсэн нь үүний хамгийн сүүлийн жишээ болжээ.
Уг хэрэгт нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэгдсэн ч өмгөөлөгчийн хүсэлтээр “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
Авлигалын хэрэгт холбогдсон этгээдийн өмгөөлөгч ч юм уу аль нэг нь хойшлуулах хүсэлт гаргасаар хэдэн жил дамнан үргэлжилдэг хуулийн завхрал монголд байгааг олон жишээгээр харагддаг. Мөн энэ салбарт өмнө нь хаана ч аль ч улсад ч тохиолдож байгаагүй кэйсүүд давтагдах болсон хэмээн хуульчид өөрсдөө шүүмжлэлтэй хандах болжээ. Иргэн С.Б-ын хэрэг л гэхэд нэр бүхий хоёр шүүгч Улсын Дээд Шүүхэд тусгай санал гаргаад үүнийх нь дагуу прокурор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл нь энэ нь эрүүл хууль эрх зүйн тогтолцоон байж болошгүй зүйл аж.
Шүүх засаглалын мухардал ийнхүү илэрхий болж монголд үнэн оршихоо больжээ гэдэг нь ийнхүү нотлогдсоор байх гэж үү. Энэ тухай цахим орчинд иргэдийн сэтгэгдэлээс ... Ёрөөсөө төр засаг биш шүүх, прокурорын дурын асуудал юм байна. Шүүх прокурор, цагдаа, тагнуул, гаалынхан л ажиллахгүй юм бол төр засаг хичнээн ажиллаад яах юм бэ? Эсрэг нь ажиллаад байна шүү дээ... гэх зэрэгээр хууль хэрэгсэхгүй байгаа шүүхийн тогтолцоог буруутгасан хандлага маш олон байна.
Сэтгэгдэл
Зочин [172.58.143.9] 2023-01-09 21:01:25
Шүүгчид мөнгө , өнгө л хардаг.. тэд бол бузрууд .. яалаа гавьяат чавганц хуульч өөрийгөө боож үхэж хүү нь шүүгч америк зугтаж нтр .. жишээ шт.. ГАВЬЯАТ хуульч гэхээр ..
Шүүгчид хууль хэрэгжүүлэх гэж үхэн хатан зүтгэхгүй. [103.212.118.148] 2023-01-09 20:44:14
Хуулийг нь УИХ-ын гишүүд л гаргаж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүд гэж ХЭН байдгийг манай шүүгчид биднээс сайн МЭДЭЖ байгаа. Тэгэхлээр тэр хуулийг нь хэрэгжүүлье гэхээр шүүгч нарын ИНЭЭД НЬ хүрч байгаа ш дээ. Шүүгчид ямарч хуулийгЛАВ үхэн хатан хэрэгжүүлэх гэж ЗҮТГЭХГҮЙ. Учир нь тэдний сайн мэдэх УИХ-ЫН ГИШҮҮД гаргасан юм чинь.
m [59.153.113.240] 2023-01-09 13:43:20
hoishluuldag geh met huulidaa l uurchlulut oruul shuuh batalj ugsun huuliin daguu l yavj bgaa
Зочин [202.179.21.200] 2023-01-09 10:39:40
Яг ийм нөхцөл бүрдсэн бгаа ба жирийн иргэдийн төрд итгэх итгэл өдрөөс өдөрт алдарч, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод бна. Бүхнийг буруу замаар мөнгөны нүхээр шийдсэнээр ийм байдалд хүрлээ. Хамгийн их хууль, дүрэм зөрчдөг хүмүүс хууль сахиулагчид өөрсдөө