ОРОСЫН БХЯ УКРАИНЫ 600 ГАРУЙ ЦЭРГИЙГ УСТГАСАН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
Оросын арми Украины талаас Донецк мужийн Макеевкад шинэ оны босгон дээр хийсэн цохилтын хариуд их хэмжээний пуужингийн довтолгоог өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-нд хийлээ. Тодруулбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн бүлэг Краматорск хотын 28 дугаар дотуур байранд 700 гаруй, 47 дугаар дотуур байранд 600 гаруй Украины цэргийн албан хаагчид байрлаж байсан газар руу пуужингийн цохилт өгч, 600 гаруй Украины цэргийг устгасан хэмээн Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч дэслэгч генерал И.Конашенков албан ёсоор мэдэгдлээ.
Гэвч Краматорск хотын цэргийн захиргааны дарга П.Кириленко “Оросын цэргүүд Краматорск, Константиновка хотыг буудаж, олон тооны байшин барилгыг сүйрүүлсэн боловч нас барж, шархадсан хүн байхгүй” хэмээн дээрх цэргийн хохирлыг үгүйсгэж байна.
Украины Зэвсэгт хүчний Зүүн бүсийн хүчний төлөөлөгч С.Череватый “600 цэргийг устгасан гэх Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэл нь үнэнд нийцэхгүй. Тэдний цэргүүд өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадваргүй” хэмээн мэдэгджээ.
Шинэ он гарснаас хойш Украины арми Макеевкад Оросын 400 цэргийг устгаж, 300 цэргийг шархдуулсан, Оросын армийн энэхүү мэдээллүүд аль аль нь бодит үнэнд төдийлөн нийцэхгүй, мэдээллийн дайны шинжийг агуулж байх магадлалтай байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.45] 2023-01-10 20:43:42
орос мэдээ 10 орос үхвэл 1 цэрэг шархтав гээшт
ЗОЧИН [43.242.243.54] 2023-01-10 08:47:39
УКРАЙНЫ ТАЛ ИЙМ ХОХИРОЛ ХҮЛЭЭГЭЭГҮЙ ГЭЖ МЭДЭГДСЭН БНА.
иргэг [66.181.161.60] 2023-01-09 21:30:18
худал мэдээлэл Тэнд ямар ч цэрэг байгаагүй Си ЭнЭн очиж сурвалжилсан .Яргачин Путин иргэдээ болрэ Украйны энгийн иргэдийг яргалж байна
Бурханы номыг сөрсөн юм чинь ХОХИНО. [103.212.118.148] 2023-01-09 21:12:07
Украйнууд БУРХАНЫ номонд харш зүйл хийсэн юм чинь тэднийг Бурхан лав ХАЯСАН. Шинэ жилийн баярыг Бурхан ивээдэг, түүгээр нь Бурханы бүтээл болох хүмүүсийг алж БОЛОХГҮЙ. Украйнууд 12-р сарын 31-нд хичнээн цэрэг АЛСАН билээ?
зочин [43.242.243.173] 2023-01-09 20:26:18
Энэ мэдээг Украйн хүлээн зөвшөөрөөгүй, хэн ч нотолж батлаагүй байхад яагаад Монголын олон нийтийн сүлжээнд ийм баталгаа, нотолгоогүй нэг талыг баримталсан мэдээг байршуулсан бэ? Ямар учиртай вэ? оросын төлбөртэй, захиалгат мэдээ, тархи угаалт уу? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Hi [66.181.161.50] 2023-01-09 18:23:56
2-r daind orosuud 20 say. German 5 say. Ene Ulaan orosuud , Daranguilagch Putin hunii mahand tsadah bolohgui Yu. Ene daind baga yastanuudiig ustgah tuluvluguu l yavaad bn daa. Eh oronoo hamgaalal bosson Ukrainchuud dor hayaj 5 Hun ustgah bj l neg Hun uhne sh Dee. Onol ni tiim.
Зочин [66.181.166.196] 2023-01-09 16:17:48
Украйн 400 оросыг цааш нь харууллаа гэсэн чинь бантсандаа 600 гэсэн тоо гаргаад ирэв үү, за ямар ч байсан 400-с илүү тоо хэлэх нь ойлгомжтой л доо, орос сэтгэхүй гэж
Зочин [202.179.27.98] 2023-01-09 15:53:27
Hun alchihaad medee baharhaltai tsatsaj suudag novsh yumdaa
Одоо уйлаад яах вэ дээ? Үхлийн суурийг украйнууд өөрсдөө тавьсан. [103.212.118.148] 2023-01-09 15:53:10
Украйнууд хохирч байгаа нь Шинэ жилийн шөнө бараг 100 орос цэрэг алсны л хариу ш дээ. Шинэ жилийн баяраар гэр оронлуугаа ярьсан залуу цэргүүдийг алчихаад украйнууд даан ч их хөөрч баярлаад, онгироод, бахархалтайгаар мэдээлээд байсан юм. Түүнийхээ хариуг оросуудаас 2023 он дуустал хайр найргүй амсандаа. 1941 онд германуудтай байлдахад хүртэл Шинэ жилийн бүх нийтийн баяраар талууд тэгэж нэг нэгнийгээ далимдуулж алж байгаагүй. Гэтэл украйнууд их новширсондоо.
Зочин [202.126.90.76] 2023-01-09 13:38:51
Кошногошенко улайхгүй шаах юмаа. Цаасан алба хааж генерал болсон гоожуур.