ПУТИН ГАНЦААРАА МӨРГӨЛ ҮЙЛДЖЭЭ

Aдмин / Гадаад мэдээ

Үнэн алдартны шашны Зул сарын баярын мөргөлийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цор ганцаараа үйлдсэнийг нийтэд тарсан зураг, дүрс бичлэгүүд харуулав. Тэрээр Кремлийн дэргэдэх Благовещенскийн дуганд ирж, Христийн мэндэлсэн өдрийн ёслолыг үйлджээ. Өмнөх жилүүдэд тэр сүсэгтнүүдтэй хамт уг ёслолыг үйлддэг байв. Путин сүүлийн үед амь насанд нь халдана хэмээн олны дунд байхаас цэрвэдэг болсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ нь нэг талаас коронавирусийн халдвар авахаас болгоомжилсон, нөгөө талаас тойрон хүрээлэгчдийнхээ хэнд ч итгэхгүй болсны шинж тэмдэг гэж ажиглагчид үзэж байна.

Тэрбээр хүмүүстэй уулзахдаа 4 метр урт ширээний ард сууж, эсвэл видео холбоо ашиглаж зайнаас харьцах болсон. Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд Путин мөргөлийн үеэр “Нийгмийг нэгтгэх, ой санамжийг хадгалах, залуучуудыг хүмүүжүүлэх, гэр бүлийн институцийг бэхжүүлэхэд Оросын үнэн алдартны сүм болон Христийн шашны гүйцэтгэдэг үүрэг өндөр болохыг онцолж, талархал илэрхийлсэн” гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.45] 2023-01-10 20:48:38

шархаданд хэвтүүлэх юмсаан хөөрхийг

Мөнхжаргал [66.181.188.55] 2023-01-10 13:53:47

Ха ха

ьиршэг [122.201.22.234] 2023-01-10 01:04:19

яргачин Путин ийм л болно Тэр тамд орно

Зочин [150.129.141.29] 2023-01-09 19:23:07

П мөн юм уу


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.