УМАРД СОЛОНГОС ЦӨМИЙН ЗЭВСГИЙН НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛНЭ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгос болон АНУ-аас ирж буй заналхийллийн хариуд улсынхаа цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхийг уриалсан тухай тус улсын хэвлэл мэдээлэл онцлов. Ким Жон Ун “Өмнөд Солонгос “эргэлзээгүй манай дайсан” болсон бөгөөд түүний гол холбоотон болох АНУ өнгөрсөн жилийн хугацаанд Солонгосын хойгт өөрийн цэргийн зэвсэг, тоног төхөөрөмжөө байршуулж, заналхийлж ирсэн нь байдлыг өнөөдрийн түвшинд буюу дээд зэрэгт хүргэхэд нөлөөлсөн. Тиймээс ирэх онд Пхеньян шинэ тив алгасагч баллистик пуужин бүтээхийн зэрэгцээ тактикийн цөмийн зэвсгийг олноор нь үйлдвэрлэнэ. Ингэснээр “хурдан хариу цохилт” өгөх чадварыг улам дээшлүүлнэ” хэмээн өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр болсон нэгдсэн хуралдааны төгсгөлд мэдэгдсэн.
Умард Солонгос өнгөрсөн онд түүхэндээ байгаагүй олон тооны пуужин туршсан бөгөөд АНУ-ын эх газарт хүрэх боломжтой гэх тив алгасагч баллистик пуужин хүртэл туршаад байгаа билээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам түүний мэдэгдлийг өдөөн хатгасан өнгө аястай хэмээн шүүмжилж, солонгосын хойгийн тогтвортой байдалд халтай гэж буруушаав. Мөн цаашид цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ зогсоохыг шаардаж, хэрэв ямарваа нэгэн байдлаар хэрэглэхийг завдвал Умард Солонгосын дэглэмийн төгсгөл ирнэ хэмээв.
Сэтгэгдэл
Hh [174.192.194.223] 2023-01-11 04:45:07
Ter mongoo ideh umand zarcuulmaar umdaa.
зочин [103.229.121.143] 2023-01-10 12:54:39
Тарган бацан саяхан 39 нас зооглосон Жо Байден өвөөтөй зодолдуулбал хэн нь дийлэх бол доо.
зочин [103.229.121.143] 2023-01-10 12:50:57
Өмнөдийнхөн гэж умардынхаа таван болжморыг бууудаад буудаад, харваад харваад сөнөөгч онгоцоо хөөргөөд ч шнэмэргүй харин сөнөөгч онгоц нь сөнөөх биш сөнөөд , болжморууд нь гурван цаг гаруй зугаалахдаа бүр хөх ордон дээгүүр нь эргэж хөх инээдээ барчихаад буцаад үүрэндээ очсон гэж үнэн боловуу. Итгэмээргүй юм. Үнэн бол одоо яана.
Зочин [202.9.40.50] 2023-01-10 12:47:07
Пуужинтай пиндгэр хүүхэд бүүүр солиорчиж чааваас.