Японы ерөнхий сайд “Их-7”-ийн орнууд дахь айлчлалаа эхлүүлэв
Японы ерөнхий сайд Фүмио Кишида барууны орнууд дахь айлчлалаа өчигдрөөс эхлүүллээ. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн том цэргийн бүтээн байгуулалтыг улсдаа хийнэ гэж зарласныхаа дараа ийн “Их-7”-ийн орнуудад айлчлах болжээ.
“Их-7”-ийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сард болно. Бүлгийн тэргүүний хувьд тус уулзалтыг зохион байгуулах Кишида энэ удаагийн айлчлалаараа эдийн засгийн аюулгүй байдал, Орос, Украины нөхцөл байдал, Хятад, Хойд Солонгосын хурцадмал байдал зэрэг олон улсын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэнэ.
Тухайлбал, АНУ дахь айчлалын хүрээнд хоёр талын батлан хамгаалах гэрээ, Хятадын дэвшилтэт хагас дамжуулагчийг ашиглах боломжийг хязгаарлах хүчин чармайлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ. Харин Их Британитай хоёр талын зэвсэгт хүчнээрээ харилцан айлчлах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.244] 2023-01-11 00:04:21
Энэ арай хэтэрнэ ээ, нэртэйгээр бүр Абэ Шинзо даргын зургийг тавьчихгүй дээ?
zochin [192.82.73.1] 2023-01-10 17:32:48
Umnuh Erunhii saidiin zurag tavigdsan bnashde, soliochee. ene ch bas hariutslaga shu
Зочин [185.17.14.179] 2023-01-10 15:43:36
Haha uur hun tavitsa bna
Зочин [202.9.40.50] 2023-01-10 12:39:12
Ёшида сан мөн үү? Би буруу хараад бн ууу?
Сэтгүүлч [202.126.88.121] 2023-01-10 11:54:09
Шантаажны сэтгүүл зүй
иргэг [66.181.177.126] 2023-01-10 10:33:43
Муухай Монгол орон Монгол хүн...Түүнээс манай жинхэнэ найз түнш бол Япон орон юм .Даанч ёс суртахууны хэм хэмжээ дэндүү зөрүүтэй байна
Зочин [150.129.141.221] 2023-01-10 10:04:59
Taro aso
ЗОЧИН [43.242.243.54] 2023-01-10 09:00:17
ЭНЭ ХЭЗЭЭНИЙ МЭДЭЭ ВЭ, ОДООГИЙН ЕРӨНХИЙ САЙД БИШ, БҮР ДЭЭР ҮЕИЙН ЕС БНА, ТЭР ҮЕИЙН МЭДЭЭ БОЛ ОДОО ТАВИХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛОО.
Ёшида Сугагийн зураг тавьжээ. [202.131.248.198] 2023-01-10 11:29:16
Энэ арай ч ичмээр үү? Одоогийн Ерөнхий сайдыг нь мэдэхгүй байна гэж баймааргүй юм