ЖЭК МА-ГИЙН ДАВУУ ЭРХИЙГ ЦУЦЛАВ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том мобайл төлбөр тооцооны систем “Alipay”-г эзэмшдэг “Ант Групп”-ийн хяналтын хувь эзэмшлээсээ тэрбумтан Жэк Ма татгалзсан болохыг тус компани зарлажээ. Жэк Ма нь онлайн худалдааны Алибаба компанийг үүсгэн байгуулалцаж байсан ба “Ант Групп” нь Алибабагийн салбар юм. “Ант Групп”-ийн гаргасан мэдэгдэлд эзэмшлийн хуваарилалтыг хэн нэгэн дангаараа шийдвэр гаргахад нөлөөлж чадахгүй болгож өөрчилсөн гэжээ. Өмнө нь Ма шууд бусаар Ант Группийн 53.46 хувийг эзэмшиж, шийдвэр гаргахад нөлөөлдөг байсан гэнэ..

Харин шинэ хуваарилалтын дагуу тэр 6.2 хувийн саналын эрхтэй болж байгаа ажээ. Гэхдээ бүтцийн өөрчлөлт нь аль ч хувь эзэмшигчийн эдийн засгийн ашиг сонирхлыг хөндөхгүй, зөвхөн саналын эрхийг нь өөрчилж байгааг “Ант Групп” мэдэгдсэн байна.

Жэк Ма 2020 оны аравдугаар сард болсон арга хэмжээний үеэр Хятадын засгийн газрын бодлогыг шүүмжилснээсээ хойш олны нүднээс зугтах болсон юм. Тэр үеэс хойш Бээжингийн эрх баригчид Алибаба болон тус улсын бусад технологийн аварга компаниудын үйл ажиллагааг шалгаж, хяналтаа чангатгах болсон.

Тухайлбал, “Ант Групп” дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том “IPO“-г Хонконгийн бирж дээр гаргахаар төлөвлөж байсныг эрх баригчид зогсоосон юм. Нэг үе Хятадын тэргүүн баянд тооцогддог байсан Жэк Магийн хөрөнгө өнгөрсөн хугацаанд $25 орчим тэрбумаар буураад байгаа билээ. Өнгөрсөн оны сүүлээр түүнийг Японд амьдарч байгаа гэх мэдээлэл цацагдаж байв. Харин Ант Группийн мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө түүнийг Тайландад яваа сураг гарсан байна. Бангкок хотын Жэй Фай ресторан сошиал хуудсандаа Жэк Ма тус ресторанд зоог бариад явсныг мэдээлж, гэрэл зургийг нь нийтэлжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.76.247] 2023-01-10 10:20:53

Өөрийнх нь компаныг дээрэмдчиж

Ирина [193.232.238.250] 2023-01-10 09:23:56

Пройдет еще пару лет и все забудут кто был такой Жек Ма.

Зочин [172.58.165.239] 2023-01-10 10:20:30

Pochemu ti tak dumaesh


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.