Канад Улс АНУ-аас F-35 загварын 88 сөнөөгч онгоц худалдан авна

Aдмин / Гадаад мэдээ

Канад улс АНУ-аас F-35 загварын сөнөөгч онгоц 88 ширхгийг худалдан авахаар гэрээ байгуулжээ. Нийт 14 тэрбумын дүнтэй худалдан авалтын энэхүү гэрээ Канадын хааны агаарын цэргийн хүчинд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт аж. Канад улс агаарын цэргийн хүчний он удаан жилийн настай флотоо шинэчлэх бодлого баримталж байна.

Тодруулбал, Канадын Хааны агаарын цэргийн хүчин АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгч Локхийд Мартины үйлдвэрлэсэн F-35 сөнөөгч онгоцны эхний 4 сөнөөгч онгоцыг 2026 онд хүлээн авч, 2033-2034 он гэхэд флот нь бүрэн шинэчлэгдэх юм. АНУ-тай батлан хамгаалах салбарт ойр хамтран ажилладаг Канад улс хуучин Бойнг СF-18 сөнөөгч онгоцоо халж, дэлхийн хамгийн шилдэг сөнөөгч онгоцны нэг буюу тав дахь үеийн сөнөөгч онгоцыг худалдан авснаар F-35 хөтөлбөрийн эхний найман түншийн нэг болох юм.

Канадын батлан хамгаалахын сайд “өнөөгийн дэлхий ертөнцийн ээдрээтэй орчинд ямар ч үед Канад улс уян хатан, хөрвөх чадвартай хариу арга хэмжээ авах армитай байх шаардлага тулгарч байна. Иймээс армиа F-35 сөнөөгч онгоцоор зузаатгах нь Канадын ард түмнийг хамгаалаад зогсохгүй Арктикийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж, үндэсний тусгаар тогтнолыг бэхжүүлэн, Канад улсыг НАТО, Америк Канадын хамтын командлалын өмнө хүлээсэн үүрэг болон бусад үүргээ ирээдүйд сайн биелүүлэх боломжийг олгох ач холбогдолтойг онцолжээ. Үүний зэрэгцээ 14,2 тэрбумын худалдан авалт хийх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ирэх 25 жилд жил бүр 3300 ажлын байр бий болгож, тус улсын ДНБ-нд жил бүр 310 сая америк доллар оруулах юм байна.

Орос Украинд дайн эхлүүлснээс хойших хугацаанд Америкийн зэвсэг үйлдвэрлэгч Локхийд Мартин компанийн F-35 загварын онгоцыг худалдан авах сонирхол улс орнуудын дунд эрс нэмэгджээ. 2022 онд Герман, Швейцар, Финланд улсууд F-35 сөнөөгч онгоц авахаар гэрээ байгуулсан бол Грек, Чех улсууд уг зэвсгийг худалдан авах хүсэлтээ аль хэдийн илэрхийлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.