ДУЛААН ӨВӨЛ ЕВРОПЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛААС АВАРЧ БАЙНА

Aдмин / Гадаад мэдээ

Европын эрчим хүчний хямралын үр дагаврыг дулаан өвөл мөн хийн агуулахын дүүргэлт зөөллөж өглөө гэж Bloomberg агентлаг мэдээлэв. Харьцангуй дулаан цаг уур, Европын холбооны хийн хэрэглээг буулгасан нь энэ бүсэд шатахууны үнийг бууруулжээ. Өнгөрсөн сард Европын холбооны хийн хэрэглээ сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс 13 хувиар буурч оны эхний хоногуудад хийн эрэлт 38 хувиар багасчээ. Мөн Европын хэрэглээ жилийн дотор таван жилийн дундаж хэрэглээнээс 16 хувиар багасана гэсэн хүлээлттэй байгаа аж.

Зах зээлийн шинжээчид одоо Европын зах зээлд шахмал хийн илүүдэл гарсан гэж үзэж байна. Түлшний арванхоёрдугаар сарын нийлүүлэлт дээд зэрэгт хүрсэн юм. Гэхдээ Хятадын талаас эрэлт нь нэмэгдвэл байдал өөрөөр эргэж магадгүй.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.