АНУ, Канад, Мексик улсууд цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг эрчимжүүлэхээр тохирлоо
АНУ, Канад, Мексикийн эрх баригчид хэдий худалдааны маргаантай ч бүс нутгийн эдийн засгийн интеграциа гүнзгийрүүлэх, яриа хэлэлцээний түвшинд байгаа цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохирсон байна. Хойд Америкийн гурван улс дэлхийн цэвэр эрчим хүчний хүчирхэг төв байх бололцоотой гэж өөрсдийн нөөц бололцоогоо үнэлсэн байна.
Мексикийн ерөнхийлөгч Андрес, Мануэль Лопез обрадор АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нарыг Мехико хотын ордондоо хүлээн авч, гурван талт дээд хэмжээний уулзалт хийлээ. Мексик нь Хойд Америкийн худалдааны гэрээний дагуу Америк Канадаас худалдааны албан ёсны гомдолтой тулгарч байдаг. Мөн Мексикийн ерөнхийлөгч цэвэр эрчим хүчний аж үйлдвэрлэл дэх улсынхаа үүрэг оролцоог нэмэгдүүлэх гэж шахалт үзүүлдэг. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг хохироож, цэвэр эрчим хүчний хөгжилд саад болж байна гэж Вашингтон Оттава хоёр шүүмжлэлтэй ханддаг юм.
Гэхдээ одоо эдгээр улсууд нийтлэг ашиг сонирхлынхоо үүднээс цэвэр эрчим хүч рүү богино хугацаанд шилжих хамтын бодлого баримтлах нь. тухайлбал олон улсын хилийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч суурилуулах, хойд Америкийн цэвэр ус төрөгчийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж байна.
Мөн эдгээр улсууд хууль бус цагаачлалд анхаарах хүмүүнлэгийн арга хэмжээ хэрэгжүүлэх, хатуу хог хаягдал, бохир уснаас ялгарах метан хийн ялгарлыг бууруулах чиглэлд хууль ёсны арга замуудыг өргөжүүлэхээр амлалаа. Мексикийн ерөнхийлөгч Америк дахь олон сая Мексик хүний цагаачлалын статусыг зохицуулахад туслах цагаачлалын шинэчлэлийн бодлогоо конгрессоороо батлуулахыг Байденд уриалсан байна.
Сэтгэгдэл