Армени улс хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын цэргийн сургуулилалтыг цуцаллаа

Aдмин / Гадаад мэдээ

Армени улс Оросын тэргүүлдэг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энэ оны сүүлээр хийхээр төлөвлөсөн ээлжит цэргийн сургуулилалтыг зохион байгуулахаас татгалзлаа. Шалтгаан нь Азербайжаны идэвхтнүүд өнгөрсөн сараас хойш хаагаад байгаа Арменийг Уулын Карабахтай холбодог коридороор чөлөөтэй дамжин өнгөрөх аюулгүй байдлыг Оросын тал хангаж чадахгүй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Харин Москва байр сууриа тодорхой болгохыг Армениас хүснэ гэдгээ мэдэгджээ.

Москва давамгайлсан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энэ оны сүүлээр хийхээр төлөвлөсөн цэргийн сургуулилалтыг Армени улс нутагтаа зохион байгуулах нь “одоогийн нөхцөлд тохиромжгүй” гэж үзлээ хэмээн Армений ерөнхий сайд Пашинян өчигдөр хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. Үүнээс өмнө өнгөрсөн оны сүүлээр Армений ерөнхий сайд нийслэл Ереван хотноо ХАБГБ-ын гишүүн орнуудын эрх баригчдын уулзалтын эцсийн баримт бичигт гарын үсэг зурахаас татгалзсан юм.

Уулын Карабах нь Азербайжаны газар нутагт оршдог боловч 1994 онд салан тусгаарлах дайн дууссанаас хойш Ереваны дэмжлэгтэй Армений үндэсний цөөнх иргэдийн хяналтад байж ирсэн юм. Орос, Армени, Беларус, Казахстан, Киргизстан, Тажикстан гэсэн зургаан улсаас бүрддэг ХАБГБ жил бүр цэргийн сургуулилалт хийдэг. Гэвч одоогийн нөхцөлд энэ жилийн сургуулилалтыг Армени улс нутагтаа зохион байгуулах үндэслэлгүй гэж үзэж байгаагаа Армений батлан хамгаалахын сайд тус байгууллагын нэгдсэн штабд мэдэгджээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков Москва байр сууриа тодорхой болгохыг Ереванаас хүснэ. Ямар ч тохиолдолд Армени манай ойрын холбоотон, бид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ. Улс төрийн энэ төвөгтэй байдал Армений Уулын Карабахын төлөөх Азербайжантай хийдэг зөрчилдөөнөөс улбаатай. Армени, Азербайжан хоёр хоёулаа Орос хэдий Украинд дайн хийж байгаа ч Москватай харилцаагаа хадгалж байгаа. Арменид гэхэд Оросын цэргийн бааз байрлаж байна. Москва газрын тосны их баялагтай Азербайжантай харилцаагаа ойр хадгалахыг чармайж байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.103] 2023-01-12 14:37:16

Manaih ch gesen ter neg balai Selenge gesen surguuliltyg bolih heregtei

Зочин [202.126.90.108] 2023-01-12 14:14:04

Хахаха энэ холбоо аль хэдийн үхсэн шүү дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.