Перугийн Ерөнхийлөгч Дина Болуартег геноцидын хэргээр шалгана

Aдмин / Гадаад мэдээ

Перугийн Ерөнхий прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч Дина Болуартег геноцидын хэргээр шалгахаар болсноо зарлажээ. “Урьдчилсан шатны мөрдлөг шалгалт 2022 оны 12 дугаар сар болон 2023 оны нэгдүгээр сард Апуримак, Либертад, Пуно, Хунин, Арекипа, Аякучо зэрэг бүсүүдэд гарсан эсэргүүцлийн үеэр геноцид, хүн амины хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулсантай холбоотой” гэж Перугийн Ерөнхий прокурорын газрын мэдээлэлд тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Болуартегаас гадна Ерөнхий сайд Альберто Отарола, Дотоод хэргийн сайд Виктор Рохас, Батлан хамгаалахын сайд Хорхе Чавес зэрэг хэд хэдэн хүнийг шалгахаар болсон байна.

Перу улсын Хульяка хотын нисэх онгоцны буудалд энэ сарын 6-нд эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан юм. Жагсагчид Ерөнхийлөгч Дина Болуартег огцорч, шинэ сонгууль явуулахыг шаардсан байна. Мөргөлдөөний үеэр 17 хүн амь үрэгдэж, 52 нь гэмтэж, бэртжээ.

Тус улсад 12 дугаар сарын 7-нд Ерөнхийлөгч Педро Кастильогийн засаглал унаснаас болж эсэргүүцлийн томоохон хөдөлгөөн дэгдэж байна. Жагсагчид зам хааж, нисэх буудлуудыг эзэлж, төрийн болон хүчний байгууллагууд руу дайрч байлаа. 12 дугаар сард гарсан мөргөлдөөний үеэр 30-аад хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.