Бразилын шүүх зарим удирдах албан тушаалтныг баривчлах шийдвэр гаргажээ
Бразилын шүүх тус улсын парламентын ордон, Засгийн газрын бусад барилгуудад халдсан хэргээс үүдэн зарим удирдах албан тушаалтнаа баривчлах шийдвэр гаргажээ. Хэд хоногийн өмнө үймээн самуун дэгдээгчид Бразилын парламентын ордон, Засгийн газрын бусад барилгуудад халдсан хэргээс үүдэн тус улсын цэргийн хууль тогтоомжоор үйл ажиллагаа явуулдаг цэргийн цагдаагийн командлагч асан хурандаа Фабио Аугусто болон Холбооны аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга асан Андерсон Торрес, бусад албаны хүмүүсийг тус улсын дээд шүүхээс баривчлах шийдвэр гаргажээ. Удирдах алба хашиж байсан энэ хоёр хүн бослого үймээний дараа ажлаасаа халагдсан юм байна. Тэд эсэргүүцэгчдийг Засгийн газрын барилгуудад халдахаас өмнө арга хэмжээ авалгүй үймээн самуун дэгдээхэд хүргэсэн гэж буруутгагджээ.
Сэтгэгдэл