БНХАУ Тайвань руу чиглэсэн гадны улс төрчдийн айлчлалыг эрс эсэргүүцлээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятад улс өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг Тайвань аралтай харилцаж байгаа гадны улс төрчдийг “галаар тоглоод байна” гэж мэдэгджээ. Учир нь өнгөрсөн оны 8-р сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилснаас хойш Европын улс орнуудын улс төрчид Тайваньд ар араасаа айлчилсаар байна. Энэ 7 хоногт гэхэд Тайваний эрх баригчид Герман, Литвийн хууль тогтоогчдыг хүлээн авсан нь Хятадын дургүйцлийн гол бай болж байна.

Хятадын төрийн зөвлөлийн Тайваний асуудал эрхэлсэн газраас 2022 онд Тайваний хоолойн нөхцөл байдал хурцадлаа. Үүний үндсэн шалтгаан нь Тайваний ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид арлыг тусгаар тогтнуулах арга зам эрэлхийлж, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулахдаа гадны хүчнүүдтэй хамтарч байна.

Зарим улсын Хятадыг эсэргүүцэгч тодорхой хүн, бүлгүүд ч өөрсдийн ашиг сонирхлын үүднээс Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн өдөөн хатгалгатай эвлэрч, Нэг Хятад зарчмыг бүдгэрүүлэхийг оролдож байна. Хятад улс бол өөрийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө зохих арга хэмжээг авахад бэлэн байгаа гэдгийг мэдэгджээ.

Мөн Хятадын засгийн газар Тайваний тусгаар тогтнох гэсэн хүчнүүдэд буруу ойлголт өгч, галаар тоглохгүй байхыг холбогдох улсуудад уриалсан байна. Хятад улс Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг, хэрвээ шаардлагатай гэж үзвэл хүчээр нэгтгэнэ гэдгээ ч үе үе мэдэгддэг юм.

Өнгөрсөн оны Пелосигийн айлчлалаас хойш Өрнөдийн орнуудаас албан ёсны төлөөлөгчид, хууль тогтоогчид Тайваньд шил шилээ даран айлчилж байгаа нь Хятадыг цэрэг зэвсгийн хүчээ харуулахад түлхэц болж байна. Тухайлбал сүүлийн нэг сарын хугацаанд Хятад улс Тайваний эргэн тойронд цэрэг зэвсгийн хүч нөөцөө харуулсан хоёр ч удаагийн цэргийн сургуулилалт хийлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.