Дэлхийн банк: 2023 онд дэлхийн ДНБ-ий өсөлт 1.7 хувьд хүрнэ

Aдмин / Гадаад мэдээ

2023 оны дэлхийн ДНБ-ий өсөлт өмнө таамаглаж байсанчлан гурван хувь биш, 1.7 хувьд хүрнэ гэж Дэлхийн банкнаас мэдэгдлээ. Энэ бол 2009, 2020 оны хямралын жилүүдийг оруулахгүйгээр тооцвол сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүй хамгийн доод үзүүлэлт. Хөгжиж буй орнууд хямралд хамгийн ихээр өртөнө гэж тус банкны шинжээчид анхааруулсан байна.

Украинд үргэлжилж байгаа дайн, инфляцийн өсөлт, олон орнуудын үндэсний төв банкууд бодлогын хүүгээ өсгөсөн, хөрөнгө оруулалт багассан, нийлүүлэлтийн сүлжээ алдагдсан зэргээс болоод хямралын ирмэгт ирээд байна гэжээ. Эдийн засгийн өсөлт хаа сайгүй саарна. Тухайлбал, АНУ, түүнчлэн Евро бүсийн орнуудад 0.5 хувийн өсөлт л ажиглагдана гэжээ.

Дэлхийн банкны шинжээчид шинэ таамаглалдаа геополитикийн асуудал, коронавирусний цар тахлын шинэ дэгдэлт зэрэг гэнэтийн зүйлээс болоод дэлхийн эдийн засаг хямралд орох аюултайг анхааруулсан байна.

Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт энэ онд ердөө л 0.1 хувьтай гарна. Энэ нь ерөнхийдөө Украины хямрал, Оросын эдийн засгийн уналтаас болно. Хөгжиж буй орнууд эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөнө. Эдгээр оронд нэг хүнд ногдох ДНБ дунджаар 2.8 хувиар өсөх магадлалтай. Дэлхийн ядуу буурай хүн амын 60 хувь нь аж төрдөг Африкийн орнуудад ядуурлын түвшин улам нэмэгдэнэ гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.