Үндсэн хууль судлаач Д.Ламжав: Үндсэн хуулийг өөрчлөхдөө бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй

Aдмин / Хууль

-Монгол Улс тогтолцооны авлига руу гулсан орсон нь ойлгомжтой боллоо. Ялангуяа сүүлийн үед болсон хурал, хэлэлцүүлэг үүнийг нотолж байна. Үүнд Засгийн эрхээ төлөө тэмцэж гарч ирсэн зоригтой залуус буруутай. Ийм байдалд хүрэхэд Үндсэн хууль нөлөөлсөн үү гэвэл би тийм гэж хэлнэ.

Ардын их хурлын депутат байсан хүний хувьд хэлэхэд Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийх ёстой гэж үзэж байна. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болгох ёстой. Үүний дараа хууль өөрчлөх зам нээгдэнэ. Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд УИХ манлайлах байх. Гэхдээ хуулийг эцэслэн батлахдаа бүх ард түмний санал асуулга явуулах нь зүйтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

зочин [64.119.26.229] 2023-01-13 12:09:16

Парламент. шүүх засаглалыг хариуцлагажуулахын тулд яах аргагүй үндсэн хуулинд төлөөллийн танхим нэмнэ. Олон арга байгаа зөв сонгох хэрэгтэй Тиймгүйгээр Шүүх ямарч хариуцлага хүлээхгүй. Хулгайчид нэг нэгээр суллагдаад явна.

ЧД-ийн оршин суугч [192.82.68.150] 2023-01-12 19:30:24

Та нарын балай үндсэн хуулиас болоод Монголын нийгэм орвонгоороо эргэж олон хүнийг цааш нь харуулж хэдхэн зальт нөхдүүд баяжиж чадсан тийм л балиар барууныг шүтсэн хууль болсондоо.

ЛАМЗАВ ГУАЙД [202.179.27.203] 2023-01-12 18:21:49

ИРГЭН ЛАМЗАВ ГУАЙ ТАНААС НЭГ ЗҮЙЛ ХҮСЬЕ.... ТЭР ЛҮНДЭЭЖАНЦАН ГУАЙГ ОДОО БОЛЬЖ ҮЗ .... ГЭЭД ХЭЛЭЭД ӨГНӨ ҮҮ... ОСОЛД ОРООД МЭДРЭЛ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БОЛЦОН ХҮНД ХАМРАА ДӨРЛҮҮЛЧИХЭЭД.... ҮНДСЭН ХУУЛЬ РУУ ХУТГА ХАНЦУЙЛЖ ДАЙРААД БАЙХЫН...

Зочин [139.5.218.119] 2023-01-12 17:03:50

ЛАМЖАВ ТА ЗӨВ ХЭЛЛЭЭ. ҮНЭХЭЭР БҮХ АРД ТҮМЭНТЭЙ ЗӨВЛӨЛДӨХГҮЙГЭЭР ТҮҮВЭР СУДАЛГАА-САНАЛ ГЭДГЭЭР ДАЛИМДУУЛЖ ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧИЛБӨЛ ТҮМЭН ОЛНЫ ХИЛЭН ГАЗАР АВНА ШҮҮ ЗАНДАНШАТАР МЭТИЙН ХУВХАЙ ТОЛГОЙТУУДАА

зочин [202.9.46.73] 2023-01-12 14:50:40

92 оны үндсэн хууль бол 76 хүний дарангуйлалд улс орон орсон энэ улсад хэмжээлэшгүй эрхтэй 77 хүн л байна өөр энэ 30 жилд юу ч дээрдсэнгүй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.