ДЭМБ Уганда дахь эбола вирусний тархалт зогссоныг зарлав

Aдмин / Гадаад мэдээ

Уганда дахь Эбола вирусний дэгдэлт дууссаныг ДЭМБ-ын Ерөнхий захирал өчигдөр мэдэгдсэн байна. Тус улс дахь “өвчний дэгдэлтийг зогсоохын тулд нийгмийн эрүүл мэндийн шалгарсан арга хэрэгслүүдийг ашигласны дүнд анхны тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн сарын дараа тархалтыг зогсоож чадлаа” гэж ДЭМБ-ийн тэргүүн мэдэгджээ.

Мөн тэрээр Угандагийн засгийн газар, ард түмэн, эрүүлийг хамгаалах салбарын ажилтнуудад баяр хүргэж, энэ халдварт өвчнийг дарахад амь бие үл хайхран манлайлж ажилласанд нь талархал илэрхийлжээ. Сүүлийн арваад жилд Угандад Эбола вирусний халдвар дэгдсэн 5 дахь тохиолдол энэ байсан бол, Судан төрлийн эбола вирусний анхных нь байсан байна.

Өвчлөлийн нийт 164 тохиолдол бүртгэгдсэнээс 55 хүн нас барж, 87 хүн эдгэрчээ. Батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон 4000 гаруй хүнийг 21 хоногийн туршид ажиглалтад авч хянасан байна. Нийтдээ нас баралтын зэрэг 47 хувьтай байжээ. ДЭМБ болон түнш байгууллагуудын зүгээс Угандад халдварын эхний үеэс эхлэн дэмжлэг үзүүлж, шинжээч мэргэжилтнүүдийг илгээж, сургалт мэдээллээр хангаж ажилласан байна.

Мөн ДЭМБ-аас Угандад 6,5 сая долларын тусламж үзүүлсэн бол, хөрш зэргэлдээ орнуудад бэлэн байдлыг хангахад 3 сар доллароор тусалжээ. ДЭМБ-ийн тэргүүн Тедрос Аданом Гебрейесус энэ үеэр, коронавирусний тархалтын асуудлыг мөн хөндөж, дэлхийн 194 улсын 53 нь л энэ өвчний шалтгаант нас баралтыг нас, хүйс заан бүрэн мэдээлж байгааг дурдсан байна. “Цар тахлын дөрөв дэх жил рүү орж байгаа энэ үед мэдээллээ бүрэн гүйцэд гаргаж өгөхийг бид бүх улсаас хүсч байна. Мэдээлэл сайн байх тусам өвчлөлийн дүр зураг илүү тод томруун гарч ирдэг” гэж тэр ярьжээ. Энэ хүрээнд Хятад улсаас ирж байгаа нас баралтын тоон мэдээллийг ихээхэн дарсан гэж үзэж байгаагаа ДЭМБ-ийн мэргэжилтэн Майкл Райан сэтгүүлчдэд ярьсан байна.


Сэтгэгдэл

Hong Culver [45.72.21.185] 2023-01-20 01:41:53

Hello medee.mn Webmaster, similar here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>

Alexander Lott [104.252.131.184] 2023-01-19 10:48:57

To the medee.mn Administrator, exact same listed here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.