Шударга шүүх үгүй болсон бол энэ Улсад бүх зүйл худал болсонтой адил!

Aдмин / Хууль

Үнэн шударга бүхэн ариун шүүх, алдаагүй хуулийн дор бий болдог. Гэтэл Монголын шүүхэд итгэх иргэд олон нийтийн итгэл өдөр ирэх тусам хөсөрдөж байна. Авлига албан тушаалын гэмт хэрэгт улс төрийн байр суурь баримтлах буюу хараатаар ажиллах ёс зүйгүй үйлдэл шүүгчдийн үйл ажиллагаанаас харагдах болсон нь хэнд ч ойлгомжтой хэвээр байгааг иргэд цахим орчинд хүчтэй илэрхийлэн, дургүйцэж байна. ЭЦА-ны хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрээс нь 10 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгүүдийн гэрээ олдсон УБТЗ-ын Хэлтсийн дарга С.Батдөлийг баривчилсан ч, сулласан нь олны дургүйцлийг хүргэсэн нь үүний хамгийн сүүлийн жишээ болжээ.

Уг хэрэгт нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэгдсэн ч өмгөөлөгчийн хүсэлтээр “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

Авлигалын хэрэгт холбогдсон этгээдийн өмгөөлөгч ч юм уу аль нэг нь хойшлуулах хүсэлт гаргасаар хэдэн жил дамнан үргэлжилдэг хуулийн завхрал монголд байгааг олон жишээгээр харагддаг. Мөн энэ салбарт өмнө нь хаана ч аль ч улсад ч тохиолдож байгаагүй кэйсүүд давтагдах болсон хэмээн хуульчид өөрсдөө шүүмжлэлтэй хандах болжээ. Иргэн С.Б-ын хэрэг л гэхэд нэр бүхий хоёр шүүгч Улсын Дээд Шүүхэд тусгай санал гаргаад үүнийх нь дагуу прокурор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл нь энэ нь эрүүл хууль эрх зүйн тогтолцоон байж болошгүй зүйл аж.

Шүүх засаглалын мухардал ийнхүү илэрхий болж монголд үнэн оршихоо больжээ гэдэг нь ийнхүү нотлогдсоор байх гэж үү. Энэ тухай цахим орчинд иргэдийн сэтгэгдэлээс ... Ёрөөсөө төр засаг биш шүүх, прокурорын дурын асуудал юм байна. Шүүх прокурор, цагдаа, тагнуул, гаалынхан л ажиллахгүй юм бол төр засаг хичнээн ажиллаад яах юм бэ? Эсрэг нь ажиллаад байна шүү дээ... гэх зэрэгээр хууль хэрэгсэхгүй байгаа шүүхийн тогтолцоог буруутгасан хандлага маш олон байна.


Сэтгэгдэл

Хуулийн ба төрийн байгууллагууд шудрага ёсыг тогтоож чадах уу? [103.57.94.26] 2023-01-15 01:41:21

Цаг үедээ тохируулсан тодорхой шашингүй улсад ШУДРАГА ЁСЫГ шүүх тогтоож чадахгүй. Авилгад ихэд өртсөн УИХ нь хууль гаргана, авилгад автсан сайд нар нь тэх хуулийг нь өөрийнхөөрөө хэрэгжүүлнэ, хахууль авдаг шүүх, прокурор нь хуулийг сахиулахыг оролдно. Хуулиас дээгүүр шашин л байдаг, гэхдээ түүнийг орчин үетэй нь тохируулж хөгжүүлэх хэрэгтэй.

Зочин [203.91.115.48] 2023-01-13 21:08:11

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, шүүхийн тогтолцоог сайжруулж, үүргийг нь дээшлүүлэх чухал байна.

зочин [202.9.46.55] 2023-01-13 20:32:22

Одооны шүүх хулгайч луйварчдаа хамгаалж хаацайлдаг шудрага бус дархан эрхтэй бие даасан байдлаа алдсан чадамжгүй болжээ Хараат бус ард түмний төлөөлөлтөй шудрага шүүх хэрэгтэй бна

жү [64.119.20.24] 2023-01-13 20:20:09

шүүх үнэний туйл л баймаар ....зарчим нь алдагджээ.. НАМын Харьяалалд оржээ..бүгдийг халж байж сайжирна. ШҮҮГЧДийг ард түмэн сонгодог бол шүүхийн ажил сайжирна

irgen [202.9.40.29] 2023-01-13 12:14:08

Shuuh bol hamgiin iheer huuliig zavharuulj bga.SU giin hergiig 5 ulsaas heregten gj barimt notolgoo n ireed bhd Huuk daguulj yvsaar Dundgovid UIH gishuun har mashinaar gargasan.Dengej say Batdel gedeg avilgalchin.16000 TZ diin buh bolomjiig hulgailaad bhd .Deerees egsen dohiogoor Yliin zuil angiig hungen zuil angi ruu shiljuulj.ulaam tsagaan yl luivardaj bn Zugeer lambard.bair tureeldeg nasaaraa iim beznis hiusen hun 7.5 terbum baitugai 700 saygui bga shuu.Yaltgui TZiin alban tushaalaar olson munge.B.Jabhlang 1r t shalgah estoi.Herlen henii naiz bilee.Shuuh bol hogiin huuramch.alban tushaaltand uilchildeg.Undaani hulgaich huuhed egsen 10 jiliin ylaa Batdeld 20 jil bolgood egehiig haray.

зочин [64.119.26.229] 2023-01-13 12:01:13

Шүүх хуулийнханд болон УИХ-ын гишүүдэд хамгийн ойр байж шуурхай хяналт тавих механизм орон тооны бус төлөөллийн танхимтай байх явдал шүү дээ. Өөрөөр гаднаас хашгираад нэмэргүй.

зочин [150.129.143.30] 2023-01-13 09:23:06

Ард түмний шүүх байгуулъя. Цаазын ялыг оруулж ирье. Шудрага бус шүүгчдийг цаазлахгүй бол эд нар чинь эх орныг минь сүйрүүллээ. Ард түмэн минь бодох цаг болж дээ. Одоогийн шүүх бол улс төржсөн МАНАН-г хамгаалсан байгаа нь харагдаж байна. Шүүх засаглал ямар ч улс төрийн хамааралгүй бие даасан байдал алдагджээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.