“XBB.1.5” хувилбар АНУ-д илэрсэн шинэ тохиолдлуудын 43 хувийг эзэлжээ
АНУ-д өнгөрсөн долоо хоногт илэрсэн “COVID-19” халдварын шинэ тохиолдлуудын 43 хувийг “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр дэд хувилбар болох “XBB.1.5” эзэлснийг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл харууллаа. АНУ-д нэгдүгээр сарын эхний долоо хоногт нийт тохиолдлын тоо 30 орчим хувийг эзэлж байсан “XBB.1.5” нь одоогоор илэрсэн хувилбаруудаас халдварлах чадвар хамгийн өндөрт тооцогдож байна. “XBB” нь “омикрон”-ы хоёр дэд хувилбарын хосолсон хувилбар бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард анх илэрч байжээ.
“XBB.1.5”-ын генетикийн шинж чанараас үзэхэд өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн байна. “XBB.1.5” нь халдварын давлагаа үүсгэх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд одоогийн нэмэлт тунгууд хүндээр өвчлөх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас сэргийлсэн хэвээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус уг дэд хувилбарын тархалт олон улсын хэмжээнд нэмэгдэж, дэлхийн 25 улс оронд илрээд байгааг мэдээлсэн юм.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.53] 2023-01-16 08:11:20
Энэ хараал идсэн вирус устаасай ядаргаатай юм.