Шударга шүүх үгүй болсон бол энэ Улсад бүх зүйл худал болсонтой адил!

Aдмин / Хууль

Үнэн шударга бүхэн ариун шүүх, алдаагүй хуулийн дор бий болдог. Гэтэл Монголын шүүхэд итгэх иргэд олон нийтийн итгэл өдөр ирэх тусам хөсөрдөж байна. Авлига албан тушаалын гэмт хэрэгт улс төрийн байр суурь баримтлах буюу хараатаар ажиллах ёс зүйгүй үйлдэл шүүгчдийн үйл ажиллагаанаас харагдах болсон нь хэнд ч ойлгомжтой хэвээр байгааг иргэд цахим орчинд хүчтэй илэрхийлэн, дургүйцэж байна. ЭЦА-ны хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрээс нь 10 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгүүдийн гэрээ олдсон УБТЗ-ын Хэлтсийн дарга С.Батдөлийг баривчилсан ч, сулласан нь олны дургүйцлийг хүргэсэн нь үүний хамгийн сүүлийн жишээ болжээ.

Уг хэрэгт нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэгдсэн ч өмгөөлөгчийн хүсэлтээр “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

Авлигалын хэрэгт холбогдсон этгээдийн өмгөөлөгч ч юм уу аль нэг нь хойшлуулах хүсэлт гаргасаар хэдэн жил дамнан үргэлжилдэг хуулийн завхрал монголд байгааг олон жишээгээр харагддаг. Мөн энэ салбарт өмнө нь хаана ч аль ч улсад ч тохиолдож байгаагүй кэйсүүд давтагдах болсон хэмээн хуульчид өөрсдөө шүүмжлэлтэй хандах болжээ. Иргэн С.Б-ын хэрэг л гэхэд нэр бүхий хоёр шүүгч Улсын Дээд Шүүхэд тусгай санал гаргаад үүнийх нь дагуу прокурор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл нь энэ нь эрүүл хууль эрх зүйн тогтолцоон байж болошгүй зүйл аж.

Шүүх засаглалын мухардал ийнхүү илэрхий болж монголд үнэн оршихоо больжээ гэдэг нь ийнхүү нотлогдсоор байх гэж үү. Энэ тухай цахим орчинд иргэдийн сэтгэгдэлээс ... Ёрөөсөө төр засаг биш шүүх, прокурорын дурын асуудал юм байна. Шүүх прокурор, цагдаа, тагнуул, гаалынхан л ажиллахгүй юм бол төр засаг хичнээн ажиллаад яах юм бэ? Эсрэг нь ажиллаад байна шүү дээ... гэх зэрэгээр хууль хэрэгсэхгүй байгаа шүүхийн тогтолцоог буруутгасан хандлага маш олон байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.36] 2023-01-17 21:14:01

Хамжлагат нийгэм рүү л ухрана

зочин [150.129.143.128] 2023-01-17 13:16:24

Төр шүүхийн нэр хүнд ёстой уланд очлоо

Зочин [124.158.68.45] 2023-01-17 11:15:01

ЭЛБЭГДОРЖ БА ДОРЛИГЖАВ НАР ШҮҮХИЙГ ИЙМ БОЛГОСОН.

ЗОЧИН [202.126.90.133] 2023-01-17 10:39:05

ШУДРАГА ШҮҮХ УСТААД 30 ЖИЛ БОЛЛОО.

Зочин [66.181.160.116] 2023-01-20 09:14:05

Монгол улс мөхлөө


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.