В.Путин, Р.Эрдоган нар утсаар ярьжээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар даваа гарагт утсаар ярилаа. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр орны удирдагчид Турк, Сирийн харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцжээ. "Турк-Сирийн харилцааг хэвийн болгох асуудлыг, тэр дундаа Орос, Турк, Сирийн төлөөлөгчдийн оролцоотой зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэх Анкарагийн санаачилгын талаар хэлэлцлээ.

Түүнчлэн, Сирийн асуудлыг зохицуулахад тус дөхөм үзүүлэх "Астанагийн үйл явц"-ын хүрээнд Орос, Турк, Иран улсууд хамтран ажиллахын бодит ач холбогдлыг удирдагчид онцлон тэмдэглэв" гэж Кремлийн хэвлэлийн албаны мэдээнд дурдсан байна.

Харин Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын харилцаа холбооны газрын мэдээлснээр, хоёр орны удирдагчид Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой үйл явцын талаар хэлэлцжээ.

Турк, ОХУ-ын Ерөнхийлөгч нар “үр тарианы коридор”, аммиак нийлүүлэх асуудлуудын зэрэгцээ Оросын үр тариаг Туркийн нутаг дэвсгэрт нунтаглан гурил болгон Африкийн орнуудад нийлүүлэхэд тодорхой алхам хийх талаар санал солилцов. Ерөнхийлөгч Эрдоган Орос, Украины хооронд урт хугацаагаар энх тайван тогтоох замд зуучлахад бэлэн байгаагаа дахин илэрхийллээ гэж Туркийн төрийн тэргүүний Тамгын газрын харилцаа холбооны газар мэдээлжээ.


Сэтгэгдэл

зочин [150.129.140.129] 2023-01-17 20:21:27

Утсаар ярьсан 2 талын хэвлэлийн мэдээ хоорондоо зөрж байхыг бодоход тэд өөр л асуудал ярьж дээ. Украйны дайны тухай ярьсан нь л үнэн байх даа? Путин гуай Украйны дайны асуудлаар аргаа барж байх шиг байна даа? Бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлж, олон мянган энгийн иргэдийн амь насыг хохироож, олон арван хот суурин, үйлдвэр, сургууль, эмнэлэг, орон сууцыг пуужингаар харваж үгүй болгож, шатааж, сүйтгэж болохгүй гэдгийг Путин гуай, оросууд ойлгохгүй байгаа юм байх даа? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

иргэг [43.242.243.79] 2023-01-17 13:45:45

яргачин Путин захын Африкийн омгийн ахлагч руу залгаж төрсөн өдрийн баяр хүргэхэд бэлэн байгаа. Түүнд олдож буй"найз"нар д диктаторууд ...Лукашёнко гэх улс нь вассаль иргэд нь хоригдол мал болсон тоглоом байна.Ким Эрпагон Ираны Аяатоль Мадуро Си гэх мэт Гэхдээ Си Эрдагон Млдинар Путинээс зайгаа барьж эхэлсэн

irgen [66.181.160.66] 2023-01-17 17:20:35

aimaar uls tur gh umaa,kkkk


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.